Энэ нэг юм юу ч хамаагүй хамж идээд таргалахгүй, би ус уусан ч таргалаад байна гэдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Аюурвед гэж сонссон хэр нь яг таг юу гэдгийг нь мэдэхгүй хүн олон. Энгийнээр тайлбарлахад ердөө л байгалийн хууль юм. Бидний махан бие байгалийн бүтээл. Гайхамшиг нь дийлдэхгүй том механизм. Нэг ёсондоо олон галактик ертөнцүүд бидний дотор ухаалаг системээр зохицон амьдарч буй гэхэд болох юм. Энэ нэг ёсны физикийн хичээл юм. Энергийн тухай л яригдах сэдэв учир. Энэтхэгийн ведийн гүн ухаан, Хятад Солонгосын инь-янг онол, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдэд л үндэс суурь болгон авч үздэг нийтлэг үзэл бөгөөд худал зүйлгүй хөдөлшгүй байгалийн хууль юм. Хүний энергийн шинж чанар буюу энерги хэр зэрэг нөөцөлдөг, нөөцөлснийгөө хэр зэрэг зарцуулдаг, буцаагаад хэрхэн нөхөж чаддаг зэрэг шинжүүдээр 7 ангилан тодорхойлно. Үүнд: 1. Альфа хүн /alpha/ Питта доша /pitta dosha/ Ус ба галын элемент 2. Бета хүн /beta/ Капха д...
Оройн хүрдний 3-р дэлбээ – ШУУД ТОГТООХ ОРОН ЗАЙ Баруун тархинд байрлах оройн хүрдний 3-р дэлбээ нь ҮЙЛ ЯВДЛЫГ ТОГТООХ, ЦЭЭЖЛЭХ чадамжийг хариуцдаг. Энэ чадамжинд ГЭМТЭЛ гарвал хүн юм тогтоохоо больж, мартамхай болно. Таван мэдрэхүйн үр дүнг эрэмбэ дараалалгүйгээр хадгална. Барьсан тавьснаа санадаггүй хүмүүсийн энэ хүрд гэмтсэн байдаг гэсэн үг юм. Тэд юмаа хаана тавьснаа санахын тулд тархиндаа эрэмбэ дараалалгүйгээр хадгалагдсан үйл явдлын дарааллыг санах гэж хүчилдэг. Энэ хүрд хүнд гэмтсэн бол үйл явдлыг санахгүй байх нь ч бий. Мартамхай болсон хүмүүс тэгвэл үүнийгээ яаж засах вэ гэж бодож байгаа байх. Өнөөдрийг хүртэл бичсэн, өмнөх бичвэрүүдийг уншсан, ойлгосон хүн бол, хүрд бүрийн тусгайлан хариуцах чадамжууд хүн бүрт байдаг, харин тухайн хүний төрөлх чадамж нь буюу давамгайлах хүрд нь аль вэ гэдгээс шалтгаалаад эдгээр чадамжууд харилцан адилгүй байдаг гэдгийг ойлгосон байх. Тэгэхээр эдгээр бичвэрүүдийг цааш нь уншиж, өөрийн төрөлх чадамж, давамгайлах хүрдээ мэдэж авсаны...