Skip to main content

Аюурвед

Энэ нэг юм юу ч хамаагүй хамж идээд таргалахгүй, би ус уусан ч таргалаад байна гэдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Аюурвед гэж сонссон хэр нь яг таг юу гэдгийг нь мэдэхгүй хүн олон. Энгийнээр тайлбарлахад ердөө л байгалийн хууль юм. Бидний махан бие байгалийн бүтээл. Гайхамшиг нь дийлдэхгүй том механизм. Нэг ёсондоо олон галактик ертөнцүүд бидний дотор ухаалаг системээр зохицон амьдарч буй гэхэд болох юм.



Энэ нэг ёсны физикийн хичээл юм. Энергийн тухай л яригдах сэдэв учир. Энэтхэгийн ведийн гүн ухаан, Хятад Солонгосын инь-янг онол, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдэд л үндэс суурь болгон авч үздэг нийтлэг үзэл бөгөөд худал зүйлгүй хөдөлшгүй байгалийн хууль юм. Хүний энергийн шинж чанар буюу энерги хэр зэрэг нөөцөлдөг, нөөцөлснийгөө хэр зэрэг зарцуулдаг, буцаагаад хэрхэн нөхөж чаддаг зэрэг шинжүүдээр 7 ангилан тодорхойлно. Үүнд:
1. Альфа хүн /alpha/
    Питта доша /pitta dosha/
    Ус ба галын элемент
2. Бета хүн /beta/
    Капха доша /kapha dosha/
    Газар ба усны элемент
3. Гамма хүн /gamma/
    Вата доша /vata dosha/
    Эфир ба агаарын элемент
4. Гамма+Альфа
5. Гамма+Бета
6. Альфа+Бета
7. Гамма+Альфа+Бета буюу дээрх бүгдийг тэгш дүүрэн агуулсан хүн /three dosha/
Тайлбар: Эхний нэр нь шинжлэх ухааны нэршил бол, удаах нь ведийн гүн ухааны нэршил юм.
Эдгээрийг задалж тайлбарлахаас өмнө хэдэн түлхүүр тайлбар хүргэж байна.
  • Уг нь бүх элементүүд хүний биед зэрэг оршдог ч илүү давамгайлсан нөхцөлөөр нь ийнхүү ангилж үздэг байна. 
  • Хүний биеийн 60% нь энерги (зан чанар, зуршил, биеийн бүтэц, чадавх, авьяас, наслалт), үлдсэн 40% нь генээс өвлөгдсөн генийн материал (мах, эс) юм.
  • Дээр нь нэмээд нэг хууль: Термодинамикийн 1-р хууль (Энерги оргүй хоосноос бий болохгүй. Энерги устаж үгүй болохгүй. Энерги нэг хэлбэрээс нөгөөд шилжинэ.)
1. Альфа хүн /alpha/
    Питта доша /pitta dosha/
    Ус ба галын элемент
Энэ төрлийн хүний биеийн ерөнхий байдал дунд зэргийн нуруутай, булчингийн хөгжил дунд, цээж өргөвтөр, судас шөрмөс тод илэрч харагддаггүй. Арьс нь зөөлөн дулаан, гар хуруу нь уян хатан эвлэгхэн. Биеийн жин ба өндрийн харьцаа зохицсон, галбир төрөлхийн гоёмсог сайхан. Үс уналт их, эрт бууралтах хандлагатай. Хамрын үзүүр улайх хандлагатай, бие хөлрөх нь хялбар бөгөөд үнэртэй. Харц нь цоргисон хурц байх ба халуун орчинд тэсвэр муу. Нүүр царай шар, шаравтар, цог жавхлантай. Зан чанарын хувьд үнэнч шударга, зарчимч, илэн далангүй байх бөгөөд бусдын сэтгэлд нийлэмжтэй найрсаг нөхөрсөг нийтэч, ялдам сэтгэгдэл төрүүлдэг. Мэдрэмжтэй үг яриатай ба хурц ширүүн шүүмжлэгч аястай. Уран сайхны мэдрэмж өндөр, бүтээлч. Сул тал цочир ууртай, хартай, үрэлгэн байх хандлагатай. Эд баялаг шүтээд байдаггүй. Байгаа зүйлээрээ бахархаж ханасан сэтгэлтэй. Сүсэг бишрэл их. Төрөлхийн зохион байгуулагч бөгөөд наргианч шооч зантай. Идэх хүнсний хувьд амтлаг, гашуун, хүйтэн хоол унданд дуртай байдаг байна. Оюуны чадавх өндөр учир удирдан зохион байгуулах, сэтгэх, шинийг санаачлагч байдаг. Сайн судлаач, аж үйлдвэр, шинжлэх ухаан, уран зохиол, спорт урлагийн аль ч салбарт сайн удирдагч. Физиологийн процесс идэвхтэй тул ходоод гэдэсний үйл ажиллагаа сайн, хоолонд дур сайн, нойр хэвийн байдаг. Тиймээс эрчтэй дасгал хөдөлгөөний шаардлагагүй төрөлхийн энерги зарцуулалтаар зохицуулагдаж байдаг тул алтан дундаж бие хаатай эрүүл нэгэн байдаг. Хэрэв та энэ төрлийн хүн мөн бол өдөр тутамд тань эрүүл жаргалтай байхад туслах зөвлөмж:

  • Сэрүүн чанартай кокосын тос биедээ түрхэж байх
  • Бүлээн ус цай уух
  • Шинэхэн жимс ногоо хэрэглэх
  • Халуун ногоотой хоолноос зайлсхийх
  • Бясалгал хийх
  • Цэвэр агаарт тогтмол гарч өөртөө амьсгалах цаг өгөх
  • Иог, усанд сэлэх, алхах гэх мэт тайван дасгал хийх
  • Тайвшруулах хөгжим сонсох
  • Эргэн тойрныхоо хүмүүсийг урамшуулж үнэлдэг байх
  • Хувийн өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Бүлээн сэрүүн шүршүүрт орох
  • Сэрүүн байхын тулд өрөөг тогтмол агааржуулах хэрэгтэй

2. Бета хүн /beta/
    Капха доша /Kapha dosha/
    Газар ба усны элемент
Биеийн ерөнхий байдал том биерхүү, махлаг тарган, булчингийн хөгжил маш сайн, цээж өргөн, судас шөрмөс ил харагдахгүй. Таргалах хандлагатай, арьс зөөлөн өнгөлөг, тослог цайвар хүйтэн. Гарын алга хүйтэн ба чийглэг. Нүүр царайны хувьд нүд томтой, цагаан, бадрангуй. Зан чанар нь тайван дөлгөөн, үг яриа удаан, нэг өнгийн. Биеэ барих чадвар сайтай, хянамгай нухацтай, тэсвэртэй тууштай, тэнхээлэг. Бие даасан, алдар нэр, албан тушаал хөөцөлдөмтгий. Сул тал зөрүүд, хатуу, шаардлага өндөр, итгэмтгий бус, баримт нотолгоонд дуртай, шунаг. Өлсөж ядрахад тэсвэртэй, хөлс бага, биеийн гадаргуу хүйтэн. Хоол хүнсний хувьд архи, тамхи эсвэл кофе гашуун амттаны аль нэгийг нь их хэрэглэдэг. Мэдээллийг хүлээн авахдаа удаан ч ой тогтоолт сайн, удаан мартдаг. Оюуны ба биеийн хүчний бүх төрлийн хөдөлмөр эрхлэх чадвартай. Ихэнх нь урлаг спортод дуртай ч шууд оролцдоггүй гаднаас ажиглагчийн хүрээнд сонирхдог. Физиологийн процесс удаан явцтай, хооллох дур их биш, бага иддэг. Өлсөж цангах нь удаан, өтгөн гаралт хэвийн, нойр их, таргалах хандлагатай. Тиймээс төрөлхийн энерги зарцуулалт удаан байдаг тул эрчтэй дасгал хөдөлгөөний шаардлагатай байдаг. Хэрэв та энэ төрлийн хүн мөн бол өдөр тутамд тань эрүүл жаргалтай байхад туслах зөвлөмж:

  • Ямар ч зүйлийг бүү хэтрүүл
  • Хөнгөн хоол ид
  • Тайван орчинд удаан зажилж ид
  • Тайвшруулах арга болгон хоол хүнсийг сонгож болохгүй
  • Өдөр тутмын асуудалд хэт их анхаарал хандуулах хэрэггүй
  • Хөдөлгөөн их шаарддаг спортоор хичээллэх
  • Аялах
  • Шинэ зүйл сонирхож туршиж байх
  • Өдрийн цагаар богино унтаж амрах
  • Саунд орох
  • Архи, тамхинаас татгалзах
  • Кофе бага хэрэглэ
  • Материаллаг эд зүйлд бага үнэ цэнэ өгөхийг хичээх

3. Гамма хүн /gamma/
    Вата доша /vata dosha/
    Эфир ба агаарын элемент
Биеийн ерөнхий байдал намхан, туранхай буюу горзгор, сул дорой, цээж хавтгай, таргалах хандлагагүй. Судас шөрмөс арьсны цаанаас тодорсон, арьс хуурай ширүүн, гар хуруу эв дүйгүй, үе яс товгор, үс шингэн. Нүд жижиг ба хурц, сормуус нимгэн, харц хурц. Зундаа хөлрөмтгий бөгөөд хүйтэн орчинд тэсвэргүй. Нүүрний өнгө буурай, цонхигор, хөхөлбөр. Уран сайхны мэдрэмжтэй, шинэ санаа олохдоо сайн, логик сэтгэлгээтэй, зүгээр суудаггүй, хөдөлгөөнтэй тогтворгүй. Санаа сэтгэл зовомтгой, тогтвортой, атгаг, үг олон, хурдан ярьж, түргэн хийдэг. Дуу хөгжим, наргиан цэнгээнд дуртай. Мөнгийг хурдан олж хурдан үрдэг. Хөдөлгөөнт спортод дуртай, гэхдээ ядрах нь амархан. Хоол хүнсний хувьд амтлаг, исгэлэн, давслаг хоол сонирхож, халуун унд спиртлэг зүйлд дурламтгай. Мэдээллийг түргэн хүлээн авч түргэн боловсруулдаг. Ой тогтоолт сул мартамхай. Биеийн хүч бага шаардсан спорт, бүжиг, дуу хөгжмийн чиглэлээр амжилт гаргах магадлалтай. Оюуны хөдөлмөр зохидог. Биеийн хүчний ажил гүйцэтгэх чадвар сул. Физиологийн процесс хурдан тул хоол боловсруулах үйл явц бэрхшээлтэй. Их иддэг, өтгөн нь хатанги ба бага шээсний гарц бага, хоолны дуршил тогтмол биш, нойр хөнгөн, үе мөч дуугарамхай, гар хөл байнга хөрдөг ядрах нь хялбар. Тиймээс төрөлхийн энерги зарцуулалт хурдан байдаг тул эрчтэй дасгал хөдөлгөөн багасгаж, тогтмол эрүүл хооллон, тогтвортой сэтгэл санааны үед эрүүл байдаг. Хэрэв та энэ төрлийн хүн мөн бол өдөр тутамд тань эрүүл жаргалтай байхад туслах зөвлөмж:

  • Гүнжидийн тосоор биеэ тослох
  • Халуун, тослог хоол идэх
  • Түүхий буюу raw хоол бага идэх
  • Тайван орчинд удаан хооллох
  • Бясалгал хийх
  • Ажил амралтаа зохицуулах
  • Иог эсвэл усан сэлэлт гэх мэт тайван дасгал хийх
  • Өдөр тутмын тогтвортой горимыг хадгалахыг хичээх
  • Халуун бүлээн шүршүүрт орох
  • Хүйтэн салхинд цохиулахаас сэргийлэх
  • Дулаан хувцаслах
Та өөрийгөө ойлгоход нэг алхам ойртсон гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна өөрийн тань энергийн шинжийн үйлдлүүд хэмжээнээсээ хэт их байх нь хортой гэдгийг сануулмаар байна. Ямар ч зүйл байлаа тэнцвэрийг эрхэмлэх нь зүйтэй юм. Мөн хүний наслалтыг даган бага балчиртаа Бета, идэр залуу насандаа Альфа, өтөл насандаа Гамма гэсэн зарчим үйлчилдэг бөгөөд Бета хүнийг Флегматик зан төлөвтэй, Альфа хүнийг Холерик зан төлөвтэй, Гамма хүнийг Меланхолик зан төлөвтэй, Бета+Альфа хүнийг Сангвиник зан төлөвтэй холбож үзэж болох юм. Үүнтэй холбоотойгоор өөрт тохирсон хооллолтыг илүү судалж мэдэхийг хүсвэл Гүррагчаагийн Лхагваа гэх эрдэмтний ном товхимлыг үзэхийг санал болгож байна.

Comments

Popular posts from this blog

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН-2

Өмнөх бичвэрээс анзаарсан бол “авир тархинд болхи, залхуу, бардамнал, шантрал, атаархал, тогтворгүй байдал гэсэн авируудыг тус тусад нь хариуцдаг 6 ХҮРД байдаг” гэж бичсэн байсныг санаж байгаа биз ээ. Эдгээр авируудыг өдөөснөөр хүний авир тархи илүүтэй идэвхжиж, айдас, эргэлзээ, уур бухимдал, алив муу муухайг зүрх сэтгэл, тархи оюунд өөгшүүлэн бодуулж, хийх үйлдэл, хөгжин дэвшихүйд дөнгө болж байдаг гэдэг. Тэгвэл авир тархиа идэвхжүүлэхгүйгээр дарах арга нь УРД ТАРХИА хөгжүүлэх, сайтар ажиллуулах юм. Энэхүү бичвэртээ УРД буюу ИХ ТАРХИНЫ тухайд мөн ХҮРД гэдэг ухагдахуунаар тайлбарлан бичих болно. Шинжлэх ухаанд хүний хөдөлгөөн, сэтгэн бодох үйл ажиллагааны гол хэсэг, рефлекст үйл ажиллагааг их тархины дээд гадна давхарга хариуцдаг гэж бичсэн байдаг юм билээ. Тэгвэл одоо миний бичих ТИТЭМ буюу ОРОЙН ХҮРДний байршил яг л тэнд, “гавлын чанх оройд, их зулайд байрладаг энэхүү хүрд нь хүний үг яриа, үйлдэл хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хариуцсан байдаг” гэсэн нь шинжлэх ухаанаар тодорхойлс...