Ихэнх хүмүүс Сүнслэг оршихуйг Шашинтай эсвэл нууцлаг, ер бусын зүйл гэж андуурдаг. Шашин ба Сүнслэг оршихуй хоёрын дараах долоон ялгаа танд Сүнслэг оршихуй гэж юу болохыг танихад тусална.
1.Шашин таныг тушдаг- Сүнслэг оршихуй таныг чөлөөлдөг
Шашин таныг үзэл суртал, тодорхой дүрмийг мөрд гэж хэлэх ба, үгүй бол та ямар нэг байдлаар шийтгэгдэх болно гэдэг. Сүнслэг оршихуй та юуг зөв гэж мэдэрч байгаагаа буюу зүрх сэтгэлээ дагах боломж олгоно. Энэ нь таныг энэ л зөв, хүн бүр адилхан тул та үүнийг дагах ёстой гэсэн юутай ч уяхгүй, харин таны яг үнэндээ, мөн чанартаа хэн бэ гэдгийг чинь илрүүлж чөлөөлж өгдөг. Тэнгэрлэг хүн байхын тулд юуг эрхэмлэх нь бүхэлдээ таны сонголтоос шалтгаална.
2. Шашин таныг айдсаар зовооно– Сүнслэг оршихуй танд яаж эр зоригтой байхыг харуулна
Шашин таныг юунаас айж явахыг тань болон Үйлийн үрийг хэлж өгдөг. Сүнслэг оршихуй таныг алив үйлдийн үр дагаврыг мэддэг болгоно, гэхдээ таныг айдаст төвлөрүүлэхийг хүсддэггүй. Энэ оршихуй бол танд айдастай тэмцэх боломжтойг, учирч мэдэх үйлийн үрийг үл харгалзан зөв гэж бодсон зүйлээ хэрхэн үргэлжлүүлэн хийж болдгийг үзүүлнэ. Сүнслэг оршихуй танд айдастаа биш хайран дээрээ яаж ажилладгийг харуулна. Айдсыг хэрхэн хянахыг, эдгээрийн хамгийн сайныг нь хэрхэн хэрэглэхийг харуулна.
3. Шашин танд Үнэнийг хэлж өгдөг – Сүнслэг оршихуй нь танд үнэнийг олох боломжийг өгдөг
Шашин танд юу зөв, юунд итгэхийг чинь зааж өгдөг. Сүнслэг байх нь үүнийг та өөрөө олох, өөрийн давтагдашгүй замаараа ойлгох боломжийг өгнө.
Энэ таныг Өөрийн дээд оршихуйтай чинь холбож, өөрийнхөө оюун ухаанаар юу үнэн гэдгийг мэдэх боломж өгдөг. Үнэн гэдэг бол бүхэлдээ бидний хүн нэг бүрийн хувьд ижил учраас. Энэ танд сэтгэл зүрхний чинь ойлголт мэдрэмжээр дамжсан өөрийн үнэнд итгэх боломжийг олгодог.
4. Шашин бусад шашнуудаас таныг тусгаарладаг - Сүнслэг оршихуй түүнийг нэгтгэдэг
Манай дэлхий дээрх шашин тэд бүгдээрээ өөрийн түүхээ гагцхүү зөв түүх гэж номлодог. Сүнслэг оршихуй тэдгээрийн бүгдийнх нь дотроос үнэнийг олж хардаг, нэгтгэдэг. Учир нь бидний хоорондын ялгаатай ба давтагдашгүй байдлаас үл хамааран Үнэн бол ганц байдаг.
Сүнслэг оршихуй нь тэдгээр шашны түгээдэг сургаалуудын салгууд, ялгаанд нь биш, тэдгээрийн түгээдэг бурханлиг сургаалын ижил чанарыг анхаарч авч үздэг.
5. Шашин таныг Хамааралтай болгодог – Сүнслэг оршихуй бие даасан болгодог.
Хэрэвзээ та шашны ямар нэгэн арга хэмжээ, үйл ажилд оролцох үедээ л өөрийгөө шүтлэгтэн гэж, аз жаргалтай байгаагаа мэдэрч, тэр үедээ л зөв зохистой хүн гэдгээ таньдаг бол сүнслэг оршихуйт хүний хувьд танд аз жаргалтай байхын тулд юу ч шаардагдахгүй, юунаас ч хамаарахгүйгээр та аз жаргалтай байдаг. Аз жаргалыг өөрийнхөө дотроос хүссэн үедээ олох ба, зөвхөн өөрөө л үүнийг хариуцна. Ямар нэг байшин барилга, орчин, арга хэмжээ, үйл ажилд биш, үргэлж бид хэрэгтэй тэр газартаа байж л байдаг. Бурханлиг байдал бидний дотор байдаг тул бид хаа ч, үргэлжид зөв зохистой хүн байдаг.
6. Шашин Шийтгэл хэрэглэдэг - Сүнслэг оршихуйт байдал Кармаг хэрэглэдэг.
Шашинд, хэрэв бид тодорхой нэг дүрмүүдийг дагаж мөрдөхгүй бол хэзээ нэг өдөр шийтгэл хүлээнэ гэдэг. Сүнслэг оршихуй нь бүх үйлдэл өөрийн хариу үйлдэл үзүүлдэг, шийтгэл бол хийсэн алхам бүрийн маань хариуд ирдэг гэдгийг ухаарах боломж олгодог. Энэ бол зөвхөн Ертөнцийн суурь хүчүүдэд (Байгалийн хууль) тулгуурладаг бөгөөд, тэр хүч Үнэн гэдэгт та заавал итгэх ёстой гэж шаарддаггүй.
7. Шашин таныг Бусдын Аяллын замаар Дагуулдаг- Сүнслэг оршихуй Танд Өөрийнхөө Замыг Бүтээх боломж олгодог
Аль нэг шашны үндэс суурь нь Бурхан ба бурхдын тухай түүх, тэдний гэгээрэлд хүрсэн аялал, тэдний танисан үнэн байх ба эдгээрийг та дагах хэрэгтэй.
Сүнслэг оршихуй нь танд гэгээрэлд хүрэх өөрийн аяллыг хийх, Үнэн гэдэг таны хэрхэн яаж олж авснаас үл шалтгаалан ганц л байдаг тул зүрх сэтгэл чинь энэ бол зөв гэж хэлсний дагуу өөрийн замаар Үнэнийг таних боломжийг өгдөг.
Бүх шашин Сүнслэг оршихуйт байдлаар, Бурхан болж мөнхөрсөн хэн нэгний аяллаар бидэнд ирсэн. Тэдний аян замын түүхийн хором нэг бүр чухал биш, тэр бол тэдэнд үнэнийг танин мэдэхэд нь тусалсан зүйлс юм.
Бидний хүн нэг бүрийн дотор байж нэгэн хэмээр давхцдаг Хүний Зүрх сэтгэлийн Тэнгэрлэг Хууль болох Үнэнийг түгээн дэлгэрүүлж байгаа үг утга санаа нь чухал юм.
Орчуулсан: М.Оюун
neereel tiim zondoo boddog bsan ym bn
ReplyDeleteТанд баярлалаа
Delete