Skip to main content

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН-4

Оройн хүрдний 3-р дэлбээ – ШУУД ТОГТООХ ОРОН ЗАЙ
Баруун тархинд байрлах оройн хүрдний 3-р дэлбээ нь ҮЙЛ ЯВДЛЫГ ТОГТООХ, ЦЭЭЖЛЭХ чадамжийг хариуцдаг. Энэ чадамжинд ГЭМТЭЛ гарвал хүн юм тогтоохоо больж, мартамхай болно. Таван мэдрэхүйн үр дүнг эрэмбэ дараалалгүйгээр хадгална. Барьсан тавьснаа санадаггүй хүмүүсийн энэ хүрд гэмтсэн байдаг гэсэн үг юм. Тэд юмаа хаана тавьснаа санахын тулд тархиндаа эрэмбэ дараалалгүйгээр хадгалагдсан үйл явдлын дарааллыг санах гэж хүчилдэг. Энэ хүрд хүнд гэмтсэн бол үйл явдлыг санахгүй байх нь ч бий.
Мартамхай болсон хүмүүс тэгвэл үүнийгээ яаж засах вэ гэж бодож байгаа байх. Өнөөдрийг хүртэл бичсэн, өмнөх бичвэрүүдийг уншсан, ойлгосон хүн бол, хүрд бүрийн тусгайлан хариуцах чадамжууд хүн бүрт байдаг, харин тухайн хүний төрөлх чадамж нь буюу давамгайлах хүрд нь аль вэ гэдгээс шалтгаалаад эдгээр чадамжууд харилцан адилгүй байдаг гэдгийг ойлгосон байх. Тэгэхээр эдгээр бичвэрүүдийг цааш нь уншиж, өөрийн төрөлх чадамж, давамгайлах хүрдээ мэдэж авсаны үндсэн дээр тодорхой зүй тогтол бүхий тархиныхаа чадамжийг нэмэгдүүлэх аргаар уг хүрднийхээ ажиллагааг сайжруулна. Энэ арга нь хүн бүрт харилцан адилгүй байдаг тул, тэг, ингэ гэсэн нэгэн хэв маягт зөвлөгөө нь хүн бүрт адилгүй нөлөө үзүүлэх тул энд тийм зөвлөгөө бичиж чадахгүйд уучлаарай. Харин таны төрөлх чадамж, давамгайлах хүрдийг тодорхой болгочихвол яг танд таарах зөвлөгөөг өгч болох юм. Зарим тохиолдолд хоорондоо эсрэгцэх 9 өөр арга байгаа гэдгийг ойлгоорой.
ШУУД ТОГТООХ ОРОН ЗАЙН ТӨРӨЛХ ЧАДАМЖТАНЫ ХЭВ ШИНЖ
Аливаа үг, үйлдэл бүрийг дэс дараалан, нэг бүрчлэн санадаг асар хүчтэй тархины бүтэцтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүс нь сурах чадамж өндөртэй, хэлний авъяас чадамж өндөртэй боловч төсөөлөн бодох, хэлэхээсээ илүү бодит зүйлийг илүү эрхэмлэнэ.
Шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлийг тэд хүлээж авахгүй байх, “худлаа” гэж бодох нь түгээмэл. Учир нь шинжлэх ухаан гэдэг нь тэдний хувьд байгалийн аливаа юмс, үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарал, зүй тогтолыг бодит судалгаа, шинжилгээгээр тогтоосон гэж үзэх тул нүдэнд үл үзэгдэх хэдий ч цахилгаан соронзон орон зай, эсийн бүтэц, авианы долгион, гараг эрхэсийн хөдөлгөөн, аливаа нүдэнд үл үзэгдэх системийг бодитоор харагдахгүй ч гэсэн “үнэн, байдаг” гэж хүлээж авдаг. Учир нь хэдий эдгээр зүйлс нүдэнд бодитоор харагдахгүй хэдий ч, хүний бие эсээс бүтэж бодитоор харагддаг, соронзон долгионы ажиллах зарчмыг ашиглан зохион бүтээгдсэн телевизор, гар утас, интернэт, навигацийн тоног төхөөрөмж гэхчилэн нүдэнд бодитоор үзэгдэх, бодитоор ашиглагдах эд зүйлс байдаг, өөрийнх нь чихэнд сонсогдох дуу чимээ, бусдын үг нь бодит тул хүний амнаас, голомтоосоо гараад миний чихэнд хүртэл сонсогдох учир нь авианы долгион юм гэх мэтээр сэтгэж байгаа нь тэр юм. Товчоор хэлбэл, хэдий нүдэнд үл үзэгдэж, чихэнд үл сонсогдож, гарт үл баригдах хэдий ч, тэдгээр зүйлсийн үр дүн бодитоор мэдрэгдэж байвал түүнийг “бодит” гэж хүлээн зөвшөөрдөг байна. Энэ нь төрөлхийн давуу хөгжилтэй ШУУД ТОГТООХ ЧАДАМЖаараа эдгээр зүйлсийн учир шалтгаан, зүй тогтлыг шинжлэх ухааны тайлбарласнаар хүлээж авч байгаа хэрэг юм.
Үүний хамгийн том, тод жишээ бол “эдийн засагт ДАЛД ГАР гэж байдаг” гэдэгт эргэлзээгүй итгэдэг явдал юм. Учир нь эдийн засаг гэх маш том системийн үйл явц, хөдөлгөөн бүрийн үр дүн, тэдгээрийн бусаддаа нөлөөлөх шууд болон шууд бус, дам нөлөөллийг бүгдийг тооцож чадаагүй, мөн эдийн засгаас бусад системийн зүгээс эдийн засагт үзүүлэх нөлөөллийг огт тооцдоггүй учраас тооцож чадаагүй үр дагавар бүхнийг “ДАЛД ГАР”-ын хийж байгаа зүйл гэж номлодог онолыг ШУУД ТОГТООХ ЧАДАМЖаараа хүлээн авснаас улбаатай.
Тэгсэн хэрнээ эдийн засгийг далдаас зохицуулж байдаг “ДАЛД ГАР” гэдэг шиг, хүний амьдралыг далдаас зохицуулж байдаг “ТАВИЛАН” гэх “зүйл” байдаг гэдэгт огтоос итгэдэггүй. Миний амьдралын бүхий л зүйл надаас л шалтгаална гэж боддог. Учир нь ЭДИЙН ЗАСАГ гэдэг шинжлэх ухаан байдаг шиг ХҮНИЙ АМЬДРАЛ гэдэг тусгайлсан шинжлэх ухаан байхгүй, тэндээс баталсан тусгайлсан онол байхгүйгээс тэр. Хэрвээ миний амьдрал надаас, миний хийж буй үйлдэл, сонголтоос л шалтгаална гэж үздэг юм бол, яагаад эдийн засаг түүнд оролцогчдын хийж буй үйлдэл, сонголт, “ашигласан боломж”-оос шалтгаална гэж боддоггүй юм бэ?
Эдгээр хүмүүс олонхийг л дагана. Хэзээ ч цөөнхийг дагахгүй. Учир нь тэдний хувьд үзэл санаа хэр бодит эсэх нь тэрхүү үзэл санааг хэдэн хүн дагаж байгаагаар л тодорхойлогдоно. Учир нь тэдний төрөлхөөсөө давамгай хөгжсөн хүрднийх нь ажиллах зарчим л энэ юм. Өнөөдөр мэдэж байсан мэдлэг дээр нь учир шалтгаан, уялдаа холбоо, зүй тогтлыг нь тайлбарласан ШИНЭ МЭДЛЭГ гарч ирвэл хүлээж авдаг. Өнөөдөр мэдэж байгаа мэдлэгийг нь учир шалтгаан, уялдаа холбоо, зүй тогтлыг нь өөрөөр тайлбарласан ШИНЭ МЭДЛЭГ гарч ирвэл дийлэнх нь хүлээж авдаггүй. Үүнийг мунхруулга гэж үзэх нь олонтоо. Харин энэхүү шинэ мэдлэгийн тайлбар үндэслэлтэй мэт санагдсан цөөхөн хэд нь өөрийн хуучин мэдлэгтээ эргэлздэг ч, тэд олонхи дэмжихээс нааш үүнийгээ илэрхийлдэггүй. Олонхи дэмжвэл “үнэн байж” гэж бодно. Дэмжихгүй бол “худал байж, мунхруулга байж” гэж бодно. Тэр ч үүднээсээ төрөлхийн энэ чадамжтай хүмүүс тийм ч амар тархиа угаалгадаггүй. Тэдний тархийг угаах нэг л арга байдаг. Тэр нь өөрсдийнх нь төрөлхийн чадамж болох ШУУД ТОГТООХ ОРОН ЗАЙн алдаан дээр буюу ШУУД ТОГТООГДОХГҮЙ ОРОН ЗАЙ дээр нь ажиллаж, “далд гар” гэх мэтийн үл ойлгогдох нэр томъёог гаргаж ирж итгүүлснээр тархийг нь угаах боломжтой. Харамсалтай нь яг ингэж тархиа угаалгасан хүмүүс тийм ч амар тархины эргээ нь гардаггүй, яг л тийм ч амар тархиа угаалгадаггүйтэйгээ яг адил. Ингэж тархиа угаалгасан хүмүүс хайрцаглагдчихдаг, тэгсэн ч өөрсдийгөө хайрцганд байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Харин тархиа угаалгаагүй хүмүүс нь харьцангуй хайрцгаас гадуур сэтгэдэг. Хэдий энэ төрлийн хүмүүс нь бүгд хайрцлагдах маягтай хүмүүс байдаг ч, тархины алдаагүй зарим нь хайрцагнаас гадуур сэтгэх бүрэн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, ШУУД ТОГТООГДОХГҮЙ ОРОН ЗАЙдаа ч сэтгэж чадна гэсэн үг. Үүний тулд бусад хүрднийхээ үйл ажиллагааг нэмэгдүүлж, хөгжүүлэх хэрэгтэй юм.
Үүнийг уншаад сууж байгаа олон хүн дээрхээс өөрийгөө олж харж байгаа байх. Олонхи нь өөрсдийгөө олж харсан ч миний бичиж байгаа зүйлд асар их эргэлзээ төрж байж мэднэ. Зарим сийрэг толгойтой нь өөрийгөө олж харчихаад цаашаа хөгжих боломжоо хайж байгаа байх. Эдгээр хүмүүст тархиа хөгжүүлэх асар их боломж бий. Зарим нь бол “үндэслэлгүй юм хуцах юм” гэж бодож, шууд эрс үгүйсгэнэ. Гэхдээ тэр төрлийн хүмүүс нь миний бичвэрийг эхнээс нь уншаагүй гэж бодож байна. За аль нь ч байсан гэсэн, өөрийгөө энэ хэв шинжит хүн байна гэж тодорхойлоод сэтгэлээр унаж байх магадлал маш өндөр, “өө хөөрхий, би чинь бусдын заасныг тогтоогоод л сууж байдаг “байдаг л нэг варены шил” юм шив” гэж бодож байж мэдэх юм. Тэгвэл үгүй шүү. ЭНЭ ХҮРДНИЙ ХҮМҮҮС ШИНЖЛЭХ УХААНЫ МАШ ИХ НЭЭЛТ ХИЙДЭГ, МАШ УХААНТАЙ ХҮМҮҮС ГЭЖ НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙДАГ. Хэрвээ энэ хүрдний хүмүүс байгаагүй бол ШИНЖЛЭХ УХААН гэж байхгүй байх байлаа. Энэ хүрдний ХАЙРЦАГЛАГДААГҮЙ ХҮМҮҮС нь нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах зүйлийг БОДИТООР ОРШДОГ, ОРШДОГГҮЙГ ТОГТООХЫН ТУЛД ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНУУДЫГ ХИЙСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ. Тэд өөрсдийн тархины төрөлх алдаа болох ШУУД ТОГТООГДОХГҮЙ ОРОН ЗАЙдаа сэтгэхийн тулд бусад хүрднүүдийнхээ чадамжийг нэмэгдүүлсэн гэсэн үг.
ШУУД ТОГТООХ ОРОН ЗАЙН ТӨРӨЛХ ЧАДАМЖИТ ХҮҮХДИЙГ ТАНИХ АРГА
“Миний тэр зүйлийг харсан уу?” гэж асуухад төрөлхийн тогтоох чадвартай хүүхдүүд тэр дор нь “тэнд байсан, энд байсан” гэж хэлдэг. Эд төрөлхийн дэс дараатай тогтоож чаддаг. Мөн эдгээр хүүхдийн ойролцоо байгаа бүхэн эмх цэгцтэй байдаг. Өөр газар замбараагүй байж болох ч яг тэр хүүхдийн мэдэлд байгаа бүхэн маш эмх цэгцтэй. Бичгийн хэв нь зөв, тэгш хэлбэртэй, ижил шугаманд бичдэг. Харааны маш өндөр чадамжтай, хэлний өргөн хэмжээний чадвартай. Энд бичсэн харааны чадамж гэдгийг нүдний хараа гэдгээр биш, харин харсан зүйлээ маш хурдан тогтоодог гэдгээр ойлгож болно. Энд манай ой тогтоолтын дэлхийн аваргууд маань маш тод томруун жишээ байна. Хэрэв ой тогтоолтын багш энийг уншиж байгаа бол хүүхэд болгон сурдаггүй гэдгийг хэлэх байх. Тэгвэл ямар хүүхэд нь сурдаг вэ гэхээр ойлгомжтой, нөгөө л ШУУД ТОГТООХ ОРОН ЗАЙН ТӨРӨЛХИЙН ЧАДАМЖИТ ХҮҮХЭД байх нь. Мөн энэ төрлийн хүүхдүүд хэлний мэргэжилтэн болох нь элбэг байдаг байна, хэлийг бас л тогтоож сурдаг шүү дээ.
Энэ хүрдний хүүхдүүд, хүмүүс ямар ч салбарт байсан өөрсдийн тогтоох чадамжаараа байр суурь эзэлсэн байдаг. Олны дунд биеэ авч явах чадвар нь өөгүй. Зүй тогтлыг олж тогтоохдоо маш онцгой аргуудыг хэрэглэдэг. Энэ онцгой аргууд гэдэг чинь нөгөө шинжлэх ухааны аргууд, судалгааны тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээх чадварыг нь хэлээд байгаа юм. Тэднийг зөв сургаж, хөгжүүлж чадвал шинжлэх ухааны том эрдэмтэд болох магадлалтай. Тэд байгалийн шинжлэх ухааны салбарт ихээхэн амжилт гаргах боломжтой бөгөөд учир нь тэдний төрөлх мөн чанар нь бодит зүйлд л итгэдэг, тиймээс бодитоор илрэн мэдрэгдэхгүй аливаа зүйлийг сайтар судлан нягтлах замаар бодитжуулах чадвартай байдаг.
Энэ хүрдний төрөлх чадамжтаны АЛДАА нь, өөрөөр хэлбэл хүрдэнд нь гэмтэл, буруу эргэх согог гарсан бол, өөрсдийн орон зайд халдагсдад үнэхээр дургүй байдлаар илэрнэ. Тиймээс бусад хүмүүстэй хамтран ажиллах чадамжаа алдана. Бусдыг оролцуулахгүйгээр бие дааж юмаа хийдэг. Тэд бүх хүнийг өөрөөсөө доогуур, дорой буурай гэж үзэж, өөрийгөө хэт өргөмжлөх шинжтэй. Ёс зүйн авир доголдолтой. Тэнэг, мангар гэх мэт үгсийг бусдад маш ихээр хэлдэг. Өөрийнхөө зөв, үнэн гэдгийг хэдэн мянган аргаар нотолно. Нэг удаа ч тээнэгэлзэх сэтгэл төрөхгүй.
“Хар масс, орк, боловсролгүй, тэнэг, цагаан цаас” гэх мэт үгүүдийг хэрэглэдэг цөөнгүй хүн бодогдож л байна. Тэд маш өндөр боловсролтой, түүгээрээ бусдад хүлээн зөвшөөрөгдөж, олон хүнийг дагуулсан байдаг ч маш бүдүүлэг, соёлгүй үг хэллэгээр жиргэж, бичиж байдаг. Үүнийгээ “өөрийнхөө байгаа маань, бусдыг дуурайдаггүй хүн” гэж тодорхойлдог. Гэхдээ үнэндээ өөрт дутагдаж байдаг олонхийг дагахгүй байж чаддаггүй тэр чанараа л “олох” гэж оролдож, “хэлбэр”-дэж байгаа нь тэр. Хэлбэр гэсний шалтгаан нь, тэд “би бусдыг дуурайдаггүй” гэдэг боловч хамгийн их бусдын анхааралд өртсөн, олон хүний маргаж, мэтгэж байгаа сэдвээр л бичиж байдгаар нотлогдоно. Эд бол төрөлхийн энэ хүрдний хүмүүс, гэхдээ хүрдний ажиллагаа нь гэмтсэн, гажсан. Гэтэл хүрд нь зүгээр ажиллаж байгаа маш олон энэ хүрдний төрөлх чадамжит хүмүүс нь чимээгүйхэн аливааг ажиглаад л сууж байдаг. Гэхдээ олон зүйл дээр төрөл нэгтэн болох тархины алдаатай хүмүүсийнхээ санааг дэмжиж, дагаж суудаг. Учир нь та нарын хүрд алдаатай, алдаагүйн ялгаа байгаа хэдий ч, сэтгэн бодох үйл ажиллагаа яг ижил хэвээрээ гэдэгт л шалтгаан нь байгаа юм, “надтай яг адилхан бодож байна” гэдэг үндсэн дээр л санал нийлдэг, хүлээн зөвшөөрдөг, эсрэгээгээ өөртэй чинь адил бодоогүй хүнийг бол хүлээн зөвшөөрдөггүй гэдэгтээ маргахгүй биз ээ.
Мөн, тэдэнд зүүд болон төсөөлөл утгагүй зүйл байдаг. Хоосон мөрөөдөгчид, хийрхэгчид гээд энэ төрлийн чадамжтануудаа үл тоодог, үгүйсгэдэг. Учир нь эдгээр чадамж нь өөрийнх нь төрөлх чадамжийн яг эсрэг чадамж учраас тэр юм. Тэд ийм чадамж хэрэггүй гэж үздэгээс өсөлт байдаггүй. Тиймээс эдгээр чадварыг заавал бий болгож, хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан ижил төрөлтнүүд чинь шинжлэх ухааны нээлт хийгээд байгааг бодолцож үзээд ч хамаагүй хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй.

Энэ хүрдний төрөлх чадамжит хүмүүсийн нийтлэг нэг сул тал нь нөхцөл байдалд удаан дасдаг. Энэ нь хайрцаглагддаг сэтгэлгээнээс нь болдог. Энэ нь өөр нөхцөл байдалд дасахад төвөгтэй болгодог. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд ихэд бухимддаг. Энэ хүрдний алдаатай ажиллагаатай хүнд, ийм байх ёстой, тийм байх ёстой, энэ юм энд л байх ёстой гэх мэтээр эргэн тойрноо цэгцтэй байлгах гэж хэт өндөр шаардлага тавих, бусдыг дарамтлах хандлага илэрнэ. Ийм хүн манлайлагч болж болох ч нөхцөл байдал өөрчлөгдөхөд, төлөвлөгөөнөөс гадуур ганц асуудал гарахад л нуран унадаг амархан удирдагч байна. Энэ мэтээр нөхцөл байдал өөрчлөгдөхөд, энэ хүрдний согогтой хүнд сэтгэцийн өвчин илэрдэг. Олны танил байж байгаад олны анхаарлаас гарах, удирдах албан тушаалтан байж байгаад албан тушаалаа алдах зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөхөд маш их бухимдаж, эцэстээ хор найруулж эхэлдэг нь осолтой.
Хэрэв таны хүүхэд төрөлхийн ТОГТООХ ЧАДАМЖтай хэдий ч, хүрдний ажиллагаа нь алдаатай гэж үзэж байвал, хүүхэддээ өөр нөхцөлд дасан зохицох арга, нөөц төлөвлөгөөтэй байхыг заах хэрэгтэй. Хүүхдээ нэг хэвшмэл амьдралын хэмнэлээс гаргаж, төсөөллийг нь хөгжүүлж, төсөөллөөр дамжуулж өөр нөхцөл байдалд дасах аргыг зааж өгөх хэрэгтэй юм. Энэ хүрдний алдааг хүүхэд дээр засах арга нь дээрх бол, том хүн дээр илүү хэцүү. Тэд хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийнх нь тархи алдаатай байгааг, энд миний бичсэн үнэн байж болохыг, хүрдний эмчилгээ гэж юм байдгийг, тэр битгий хэл ийм хүрд байдаг гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр тэдний ихэнхи нь ийм ч, цөөн хэд нь, эсвэл тэдний дотны хүмүүс засах аргыг сонирхож байж болох юм. Хүрдний засал хийлгэнэ. Үүний зэрэгцээ мөн амьдралын хэвшлийг нь тогтмол өөрчилж, гэрийн тавилгыг ойрхон давтамжтайгаар олон өөрчлөх зэргээр “энэ энд л байх ёстой” гэсэн хэвшсэн сэтгэлгээг нь өөрчилж, төсөөллийг олон байршилд байлгах нь хэвийн зүйл гэж ойлгуулснаар засаж болно. Тэгэхгүй бол эдгээр хүмүүс нөхцөл байдалд бухимдсаар, дотогшоо зүрхээ, элгээ идэж, элэгний хатууралд өртдөг байна. Өнөөдөр нийгэм ямар их бухимдалтай байгаа билээ. Шалтгаан нь нөгөө л нөхцөл байдлын огцом, төсөөлөөгүй өөрчлөлтүүд байдаг шүү дээ. Гэтэл элэгний хатуурал их байгаа нь тохиолдол биш ч байж болох. Гэвч, нэгэнт эвдэрсэн, юуг ч хүлээн зөвшөөрөхөө больсон, түүний дотор түүнийг засах арга болох хүрдний засал гэх эрчмийн (энергийн) эмчилгээг ч, гэрийн тавилгыг өөрчлөхийг ч хүлээн зөвшөөрөхгүй бухимдах хүмүүст бол засах өөр ямар ч арга байхгүй болж, гаж зуршил руу түлхэгдэх аюултай юм. Тиймээс л тэр хүрэхээсээ өмнө мэдэх болоод мэдэхгүй бүхнээ эргэцүүлэн бодож, юм бүхэн учиртай гэдгийг хүлээн зөвшөөрч, шинэ мэдлэг, шинэ нөхцөл байдалд эерэгээр хандаж сурах хэрэгтэй юм шүү.

Ц.Мядагмаа
Ашигласан ном: Домчийн судар, Монгол Товчион түүхийн тайлал

Comments

Popular posts from this blog

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН-2

Өмнөх бичвэрээс анзаарсан бол “авир тархинд болхи, залхуу, бардамнал, шантрал, атаархал, тогтворгүй байдал гэсэн авируудыг тус тусад нь хариуцдаг 6 ХҮРД байдаг” гэж бичсэн байсныг санаж байгаа биз ээ. Эдгээр авируудыг өдөөснөөр хүний авир тархи илүүтэй идэвхжиж, айдас, эргэлзээ, уур бухимдал, алив муу муухайг зүрх сэтгэл, тархи оюунд өөгшүүлэн бодуулж, хийх үйлдэл, хөгжин дэвшихүйд дөнгө болж байдаг гэдэг. Тэгвэл авир тархиа идэвхжүүлэхгүйгээр дарах арга нь УРД ТАРХИА хөгжүүлэх, сайтар ажиллуулах юм. Энэхүү бичвэртээ УРД буюу ИХ ТАРХИНЫ тухайд мөн ХҮРД гэдэг ухагдахуунаар тайлбарлан бичих болно. Шинжлэх ухаанд хүний хөдөлгөөн, сэтгэн бодох үйл ажиллагааны гол хэсэг, рефлекст үйл ажиллагааг их тархины дээд гадна давхарга хариуцдаг гэж бичсэн байдаг юм билээ. Тэгвэл одоо миний бичих ТИТЭМ буюу ОРОЙН ХҮРДний байршил яг л тэнд, “гавлын чанх оройд, их зулайд байрладаг энэхүү хүрд нь хүний үг яриа, үйлдэл хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хариуцсан байдаг” гэсэн нь шинжлэх ухаанаар тодорхойлс...

Аюурвед

Энэ нэг юм юу ч хамаагүй хамж идээд таргалахгүй, би ус уусан ч таргалаад байна гэдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Аюурвед гэж сонссон хэр нь яг таг юу гэдгийг нь мэдэхгүй хүн олон. Энгийнээр тайлбарлахад ердөө л байгалийн хууль юм. Бидний махан бие байгалийн бүтээл. Гайхамшиг нь дийлдэхгүй том механизм. Нэг ёсондоо олон галактик ертөнцүүд бидний дотор ухаалаг системээр зохицон амьдарч буй гэхэд болох юм. Энэ нэг ёсны физикийн хичээл юм. Энергийн тухай л яригдах сэдэв учир. Энэтхэгийн ведийн гүн ухаан, Хятад Солонгосын инь-янг онол, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдэд л үндэс суурь болгон авч үздэг нийтлэг үзэл бөгөөд худал зүйлгүй хөдөлшгүй байгалийн хууль юм. Хүний энергийн шинж чанар буюу энерги хэр зэрэг нөөцөлдөг, нөөцөлснийгөө хэр зэрэг зарцуулдаг, буцаагаад хэрхэн нөхөж чаддаг зэрэг шинжүүдээр 7 ангилан тодорхойлно. Үүнд: 1. Альфа хүн /alpha/     Питта доша /pitta dosha/     Ус ба галын элемент 2. Бета хүн /beta/     Капха д...