Сэтгэл нэгтгэх чадамж нь хүн, амьтдын сэтгэл хөдлөлд зөв дүн шинжилгээ өгөн үнэлж, цэгнэхийг хариуцдаг. Сайн муу хоёрыг зөв үнэлэх, нэгжлэн үнэлэх, цэгцлэх, хэд нь сайн, хэнд нь муу байгааг ойлгож мэдэх чадамжтай, илүү ойлголцлын шинж чанартай байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ хүрдний үйл ажиллагаагаар хүн бусад хүний сэтгэл, сэтгэл хөдлөлийг таних чадамжтай болдог байна.
Хүний сэтгэл гэдэг зүйл тархинаас гардаггүй болохыг хүн бүр өөр дээрээ мэдэрч чадах байх. Тархиныхаа гаргасан шийдвэрт сэтгэл нь өвдөж үзээгүй хүн байдаггүй байх. Адаглаад л ажилдаа явах гээд гарах үед араас хүүхэд уйлаад үлдэхэд цээжинд нэг юм базлаад, буцаж чирээд оруулчих гээд л байдаг. Даанч тархи гуай “Ажилдаа яв. ХОЦОРЛОО” гэж команд өгөөд л, сэтгэл “ ЭЭ Л ДЭЭ, ЭЭ Л ДЭЭ” гэсээр, эргэн эргэн харсаар гардаг шүү дээ. “Яах вээ, яг ХОЦОРЛОО Л ДОО” гэж хэлсээр гарах үед сэтгэл чаргууцалдаж, тархины командын араас сэтгэлийн үгээ чирж дагуулсан байгааг харж байгаа биз. Тэгвэл, “За, ХОЦОРЛОО” гэж хэлээд гарч байвал сэтгэл тархинд нам захирагдан, эрс шийдвэрийг үг дуугүй дагаж байнаа гэсэн үг болчихож байгаа юм.
Эсрэгээрээ сэтгэлийн хүслийг тархи дэмжсэн тохиолдолд хүн их баяр баясгалантай, сэтгэл тэнүүн байдаг. Учир нь тэнд тархи, сэтгэл хоёрын хооронд зөрчил үүсээгүй учраас өвдөх юм байхгүй байгаа хэрэг, харин ч хоёр хүн санаа нийлж, ойлголцохоороо баяртай байдаг шиг баярладаг. Бидний сэтгэл ийм хөөрхөн эмзэг. Өөрийн тархиндаа хүртэл гомдоод, баясаад байж байдаг болохоор бусдад гомдох, баярлах нь зүйн хэрэг болчихож байгаа биз. Гэхдээ энэ далимд хэлэхэд бусдад гомдол тээнэ гэдэг бол өөртөө зовлон хурааж байгаа хэрэг. Тиймээс аль болох бусдад гомдохгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэж өөрийн сэтгэлээ цэгнэхийг ч энэ хүрд хариуцдаг. Хэт их сэтгэл хөдлөлийг энэ хүрд хянаж, зохицуулж байдаг гэж ойлгоход болно. Тэгэхээр энэ хүрдний ажиллагаа нь энэ сэтгэл гээч зүйлтэй холбоотой байдаг байх нь.
Тэгвэл бид бусдын сэтгэл хөдлөлийг яаж хүлээж авдаг билээ гэдгээ бодоод үзээрэй. Бид хэн нэг хүний сэтгэл хөдлөлийг шууд сэтгэлдээ хүлээж авдаггүй. Заавал тархиараа дамжуулан хүлээж авдаг. Тэгвэл бид бусдын сэтгэл хөдлөлийг сэрэлжилт, мэдрэлжилтээрээ дамжуулан тархиндаа хүлээж авахдаа энэ хүрдэндээ хүлээж авдаг байх нь. Жишээ нь, хааяа нэг мэнд устай зөрдөг танил гэнэт хүрч ирээд эг маггүй уйлаад байвал яг энэ хүрдэн дээрээ мэдээллийг хүлээж аваад, “Хүүеэ, энэ чинь уйлаад байна уу даа. Яасан юм бол?” гэж гайхдаг. Зөөлөн сэтгэлтэй хүн байсан ч, хатуу сэтгэлтэй хүн байсан ч ингэж гайхах үйл явц заавал явагддаг. Хамгийн хайртай дотны хүнийхээ сэтгэл хөдлөлд ч бид бас л гайхдаг. “Хүүе, яагаад уйлаад байгаа юм бол?” гэж, эсвэл “Яагаад бөөн баяр болчихоо вэ?” гээд л.
ГАЙХАХ гэдэг нь нөхцөл байдлыг ойлгож, мэдээллийг багцлах сэтгэн бодох үйлдэл юм. Гайхаж байна гэдэг нь энэ хүрд ажиллаж байна гэсэн үг. Тэгээд цааш нь сэтгэл рүү дохио дамжуулдаг байна. Хүрдний нэр нь хүртэл СЭТГЭЛ НЭГТГЭХ ЧАДАМЖ гэж байгаа... Энэ нь нөгөө хүний сэтгэлийг хүлээж аваад, “энд нэг сэтгэл ингээд байна шүү дээ, чи яамаар байна? Баярлах юм уу, уурлах юм уу, нэгдмээр байгаа юм уу, үгүй юм уу, айн?” гээд л нэг тийм гайхсан өнгө аястай дохиог өөрийнхөө сэтгэл рүү явуулж байна гэсэн үг... Тэр үед өөрийнх нь сэтгэл хариугаа хэлнэ.... “Яахаа мэдэхгүй байнаа” гэх жишээний....Тэр үед тархи хариу үйлдлийг хийнэ, жийрхэх ч юм уу. Тархи угаасаа нэг тиймэрхүү сэтгэл хөдлөл юу ч байхгүй.......Эсвэл магадгүй зөөлөн сэтгэлтэй нэгэн байгаад сэтгэл нь ”Өрөвдмөөр байнааа ......” гэж хариулна. Тэгээд тэврээд тайтгаруулмаар санагдах ч танихгүй шахам хүн учраас больж байгаа нь, сэтгэл “тэврэе” гэж хүсэхэд, тархи нь сэтгэл хөдлөлийг нь зохицуулаад “тэвэрч тэнэгтэхгүй шүү” гэдэг командыг булчинд дамжуулсаан гэсэн үг...........
Харин дотны хэн нэгний сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлэхэд өөрийн сэтгэл илүү давамгайлдаг нь тархи дотныхоо хүний сэтгэлийг аль хэзээний таничихсан учраас өөрийн сэтгэлийг тэгтэл нь цензурдэхгүйгээр хүслийг нь шууд дамжуулаад байгаа хэрэг юм. Угаасаа л анхнаасаа сонжин сонжин, сорьж сорьж, бөөн юм болж сэтгэлийг нь танингуутаа, “за за, энэ хүнд дурла дурла” гээд зөвшөөрөл өгчихсөн, “Ямар ч юм болсон би та хоёрын асуудалд оролцохгүй шүү. Та хоёр өөрсдөө учраа олоорой. Гэхдээ чамайг хэтэрхий их гомдоогоод, өвтгөөд байх юм бол чиний юу хүсэх яах ийх чинь хамаагүй шүү, би шууд л оролцоно шүү” гэсэн болзол тавьчихсан гэсэн үг.... Нөгөө Сэтгэлийг чинь танингуутаа дурласан ёёёёём... гэдэг дуу шиг хаха...
Ер нь бол сая ажиллах зарчмыг нь ойлгочихсон байх. Ойлгоогүй хүн байвал, дээрх бичвэрийн баярласан, хөөрсөн мэдрэмжийг мэдэрч чадаагүй бол та сэтгэл санааны асуудалтай хүн байна шүү.
- Уншиж байхдаа ЦУХАЛ ТӨРСӨН бол сэтгэлийн их хүнд дарамтанд орчихсон байх магадлалтай. Тэгвэл таны СЭТГЭЛ НЭГТГЭХ ЧАДАМЖийг хариуцдаг энэ хүрдний ажиллагаа доголдолтой болсон байна гэсэн үг. Шалтгаан нь магадгүй хэн нэгэнд гомдсон гомдол, уурласан уур, тэдгээр нь хуримтлагдсаар бугшсан байж болох юм. “Хүнд гомдвол өөртөө зовлон хураадаг” гэдэг үгийн жинхэнэ утга энэ юм. Гомдож, бухимдаж, уурласаар байгаад та өөрийн сэтгэл хөдлөлийг хариуцдаг хүрдээ буруу ажиллагаатай болгосон байна гэсэн үг. Энэ чинь эхний бичвэр дээрх шиг авир тархины нөлөө юм. Магадгүй хэн нэгэн таныг хорлох гээд, энэ хүрдийг чинь гэмтээх гээд, хорон үгээр утаад уурлуулж, гомдоохоор оролдлоо гэхэд хүлээж авахгүй байх нь та өөртөө хамгийн хэрэгтэй тусыг хүргэж байгаа хэрэг юм. Тэгэхээр сэтгэлдээ байгаа гомдол, бухимдлаа гаргахаар хичээгээрэй. Өөрөө чадахгүй бол мэргэжлийн хүнээр сэтгэл засал хийлгэсэн нь дээр. Тэгэхгүй бол та хүний жаргалд баясаж чаддаггүй хүн болчихвол таны сэтгэлийг дэвтээх хүн дэргэд чинь үлдэхгүй болно шүү дээ.
- Хэрэв уншиж байхдаа гайхааад л, “Юу болооод байгаам болооооо?” гэж бодсон бол таны энэ хүрд унтаа байна гэсэн үг. Уг нь бол энэ хүрд хэвийн ажиллаж байхад гайхах хугацаа 3-30 хоромд үргэлжлээд дуусдаг байтал, таных болохоор дуусахгүй байна шүү дээ, гайхааааад л. Тэгэхээр таны энэ хүрдний ажиллагаа маш удаан байна гэсэн үг. Яг үүнээс шалтгаалаад та хүн таних чадвар маш сул. Өөрөөр хэлбэл энэ хүрд чинь бараг зогсчихсон байгаагаас шалтгаалаад худлаа ярьж байгаа хүний үг ярианы сонголт, биеийн хэлэмж, харц, үйл хөдлөлийг уншиж, хүлээж авч чаддаггүй учраас гайхаж гайхаж, эргэлзэж эргэлзэж байгаад итгээд алддаг хүн байна гэсэн үг. Та бол луйварчдын хувьд хамгийн сайхан олз болж байна гэсэн үг. Ер нь луйварчид хүнийг таних чадамж нь өндөр хөгжчихсөн байдаг учраас тань шиг хүмүүсийг хараад л шууд таньдаг. Та тэдний хуурамч “сайхан сэтгэл”, хуурамч “эелдэг зан”-г огтоос таньж чадахгүй байгаа нь бүүр танд зориулан залилангийн төлөвлөгөө зохиоход хүргэдэг. Тиймээс та энэ хүрднийхээ чадамжийг хөгжүүлэх хэрэгтэй.
- Хэрэв та хоромхон зуур гайхчихаад дагаад хөөрхөн инээд алдаж, үргэлжлүүлээд энэ хүртэл уншихдаа бага зэргийн гайхшралтай байгаа бол таны СЭТГЭЛ НЭГТГЭХ ЧАДАМЖ хүрд маш сайн ажиллагаатай байна гэсэн үг. Гэхдээ магадгүй дээр бичсэн луйварчид шиг төгсөрчихсөн чадамж байхгүй байж магадгүй юм. Жоохон хөгжүүлчихвэл тэдэн шиг гэхдээ сайн талын супер тагнуул болох магадлалтай.
Энэ хүрд нь нярай хүүхдийг төрсөн цагаас эхлэн байнга идэвхитэй байдаг байна. Мэдрэлжихдээ зүйлийн тухай үгээр мэдрэлждэггүй. Нэршээгүй мэдээллүүдийг илүүтэй соргогоор хүлээн авч мэдрэлждэг. Хүний биеэр илэрхийлэх хэлэмж, нүүрний булчингаар илэрхийлэх хэлэмж, ан амьтны үйл хөдлөлөөр илэрхийлэх амьтны сайн, муу сэтгэл хөдлөл гэх мэтийн нарийн зүйлсийг өөртөө мэдрэлжин хадгалдаг байна. Жишээ нь, инээмсэглэж байгаа хүний араншин үнэн үү, худал уу гэдгийг тооцох чадварыг олон удаагийн янз бүрийн худлаа, үнэн инээмсэглэлүүдийг харсаар өөртөө суулгадаг байх жишээтэй. Энэ хадгалсан мэдээлэл дээрээ тулгуурлан шинэ үг зохиох, үгээр илэрхийлж чадахгүй ч нөхцөл байдалд биеэ дасгах гэх мэт үйлдлүүд нь энэ хүрдэнд хамааралтай байдаг. Ямар ч мэдрэлжилт, сэрэлжилтгүй бол энэ тархи идэвхждэггүй. Өөрөөр хэлбэл, эцэг эх нь хүүхэдтэй харьцдаггүй, сэтгэлийн хөдлөлгүй бол энэ тархи идэвхжихгүй байх магадлалтай.
Та өөрийн хүүхдийнхээ энэ хүрдний чадамжийг сориод үзэж болох юм. Ямар ч байсан та хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ инээмсэглэн харьцдаг байж таараа. Тэгэхээр одоо яг үнэнгээсээ инээж байгаа юм шиг худлаа инээгээд үз. Нүүрний булчин инээмсэглэж, нүдний харц өөрчлөгдөж байгаа мэт боловч дотор сэтгэл чинь огтоос инээгээгүй гэсэн үг. Яг нарийн ярьвал луйварчид худлаа инээхдээ нүдний харьцаа хүртэл шрекийн муур шиг хөөрхөн болгож өөрчилж чаддаг юм шүү. Таны тэр инээмсэглэлийг хүүхэд жинхэнээс нь ялгахгүй бол энэ хүрдний чадамж муу, харин гайхан харж байвал таны хүүхдийн энэ хүрд хэвийн ажиллагаатай байна гэсэн үг. Гэхдээ мэдээж төгсрүүлэхийн тулд хөгжүүлэх шаардлагатай, хөгжүүлэхийн тулд таны хүүхэд яг ямар төрөлх чадамжтан болох, аль хүрд нь төрөлхийн давуу хөгжилтэй болохыг урьдаар тогтоох ёстой. Мөн бусад хүрдүүдтэйгээ тодорхой зүй тогтлоор хамааралтайгаар хөгжүүлдэг тул бусад хүрдний мэдээллийг ч мэдэж байх ёстой. Гэхдээ энд бичээд, шууд л хэрэглээд л тэр дороо чадамж орчихгүй нь тодорхой учраас хүүхэддээ танихгүй хүнтэй ярихгүй байх, дагаж явахгүй байх талаар сайн анхааруулж зөвлөж байгаарай. Тархинд нь төсөөлөл үүсгэж ярьж өгөх хэрэгтэй.
СЭТГЭЛ НЭГТГЭХ ТӨРӨЛХ ЧАДАМЖТАНГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Төрөлхийн СЭТГЭЛ НЭГТГЭХ ЧАДАМЖТАЙ хүүхэд, хүмүүс нь аливаад чин сэтгэлээсээ ханддаг, махруу хүмүүс байдаг. Аливаа зүйлийг ямар ч аргаар хамаагүй бүтээх чадамжтай, үйлдэж байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авч, хэд хоногоор ч хамаагүй махарч суудаг. Ажлын бүтээмж удаан ч гэсэн хийсэн зүйл нь төгөлдөр сайхан болдог. Нэг арга барилд баригддаггүй, сэтгэлгээ арвинтай. Хийж байгаа бүхий л ажлаасаа таашаал авч чаддаг. Юу ч байсан нэг эхэлсэн зүйлээ дуусгаж байж л санаа нь амардаг. Хийе гэсэн зүйлээ л хийдэг. Харин хийхгүй гэсэн зүйлээ түмэнтээ хэлүүлээд ч хийдэггүй. Энэ төрлийн хүүхдүүдийн итгэл үнэмшил хэт бодит, үнэлэмжид нь бодит зүйл, өнгөлөг зүйл, тод зүйл гэх гайхамшигтай, илүү бодит сэтгэлгээ оршидог. Эдгээр хүүхдүүд дэнсний хүүхдүүдийг бодвол аливаа зүйлд төдий л эмзэг бус сэтгэлтэй байдаг.
СОРИЛ
1. Эдгээр чадамжтануудыг сорихдоо, ногоорсон зэс аяга ч юм уу, зэв идсэн эдлэл, харласан мөнгөн аягыг зүлгэ гээд өгч сорил хийхэд махардаг хүн бол янз бүрийн аргаар үзсээр байгаад сайтар зүлгэнэ. Тэгэхгүй тэгсгээд л арчаад л өгчихвөл энэ хүрдний чадамжтан биш гэсэн үг.
2. Мөн дөрвөлжин, эсвэл хэлбэргүй хатуу зүйлс, чулууг зүлгүүртэй өгөөд бөөрөнхий болго гэж даалгавар өгнө. Хүүхэд яг бөөрөнхий хэлбэрт оруулахын тулд хэдэн ч өдөр махарч болно. Түүндээ маш их таашаал авч, үрээд л суугаад байна. Харин сэтгэл нь тогтож өгдөггүй хүүхдүүд бол хэлбэр төдий үрчихээд өгөх, эсвэл бүүр хаяад мартчихдаг.
3. Төл авах дээр ажиглалт хийнэ. Төлдөө маш их сэтгэл гарган, хурдан түргэн хөдөлж, эх хурга хоёрыг хоёуланг нь хучиж байвал махруу хүний шинж. Харин орон гаран, төдийлөн сэтгэл гаргахгүй, хэлсэнийг хийсэн болж орхиод байвал тийм биш юм.
Магадгүй эхний сорил дээр таны хүүхэд яаж цэвэрлэх аргаа олохгүй, зүлгэж чадахгүй хэдэн өдөр болж мэдэх ч, зүгээр тэгээд дутуу хаячихгүйгээр таниас яаж цэвэрлэх аргыг асууж шалгаасаар л байх болно. Энэ үед боллоо гээд орхихгүйгээр, цэвэрлэх аргыг нэг нэгээр хэлээд, тэр болохгүй бол тэгээд үзэх юм уу гэх мэтээр чиглүүлсээр цэвэрлүүлж дуусгуулах хэрэгтэй. Учир нь та хийж байсан ажлыг нь дуусгуулахгүйгээр, өөрөө барьж аваад цэвэрлэчих юм бол хүүхдийн тань энэ чадамж унтарч ч мэдэх юм. Таны хүүхэд дотроо энийг заавал гоё өнгө оруулна гэж шийдчихсэн, үнэн сэтгэлээсээ хийж байхад нь болиулчих юм бол дахиж сэтгэл гаргахгүй болчих магадлалтай. Сэтгэлгүй болчихвол маш аюултай.
Эдгээр хүүхдүүдийг ур дүйн 20 ухаанд сургаснаар гайхамшигтай уран дархан, бүтээлч нэгэн болж болно. Мөн бусад хүрдүүдийг нь жигд хөгжүүлснээр сэтгэл зүйч, тагнуулч, мөрдөн байцаагч гэх мэт тэсвэр тэвчээртэй, хичнээн ч хугацаагаар хүний ярихыг сонсоод сууж чаддаг, хэдэн ч хоногоор отоонд сууж чаддаг, дээрээс нь тухайн хүнийг уншиж чаддаг, маш сайн мэргэжилтэн болж болох юм. Учир нь эдгээр мэргэжлүүд өөрийнх нь төрөлх мөн чанарт нийцэж, чадамжид нь тохирсон байгаа юм.
Энэ хүрдний доголдолтой хүүхдүүд буюу төрөлхийн СЭТГЭЛ НЭГТГЭХ ЧАДАМЖТАН хэдий ч хүрдний гэмтлээс улбаатай доголдолт араншинтай хүүхэд, хүний хувьд хатуу ааштай, эрээ цээргүй, алиа наргианч байдалтай, амиа бодсон шинжтэй байна. Ийм хүүхдүүдийг төдийлөн сэтгэцийн гажигтай гэж үздэггүй. Гэвч тэд дэргэдээ байгаа хүмүүстэй төвөгтэй байдлыг ихээр үүсгэдэг сэтгэлийн доголдолтой хүмүүс байдаг. Учир нь түүний амиа бодсон байдлыг хүмүүс тэсэхээ байтал тэд үргэлжлүүлдэг. Тэд авъя гэснээ хэд хоногоор ч шалж байдаг, сар, жил өнгөрсөн ч нэхэж байдаг, нэхэл хатуутай хүүхдүүд байдаг. Тоглоомондоо сонирхол буурахгүйгээр түүгээрээ тоглосоор л байдаг.
Энэ төрлийн хүмүүс эд цуглуулах донтой, эдийн шуналтай болсноос авах гэсэн зүйлийнхээ араас үхэн хатан хөөцөлдөж, хулгай хийж авахаас наагуур санаа нь амардаггүй. Тэд даалгасан ажлыг маш сайн хийдэг. Бүхий л зүйлд чадварлаг, ямар ч ажил байсан чадварлаг байдаг нь энэ хүмүүсийн онцлог. Гэхдээ үүнд дутагдалтай тал нь хэт туйлширсан, хүнийг бодох сэтгэлгүй, өөрийн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хэнийг ч үйл ойшоох хандлагатай хатуу хөтүү хүн болдог талтай. Хатуу биш бол аальгүй болдог. Шунал бол тэдний хамгийн хүчтэй согог. Өөрөөр хэлбэл, хүрднийх нь гэмтлээс үүдэлтэй гол шинж чанар нь. Түүнийгээ заавал гүйцэлдүүлдэг.
ЭДГЭЭР ХҮҮХДҮҮДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ, урт хугацааны зүй тогтлыг ул болгож сургана. Богино хугацааны зүй тогтолыг торгон мэдэрч үйл болгон хэвшүүлэхдээ алддаггүй ч 3 цагаас их хугацааны ажиглалт шаардах нарийн зүй тогтолыг огоорох шинжтэй. Давтамжит үйлдлийг маш сайн хийх ч, дараалан хийх үйлдлийг эзэмших дадал муу байдгийг тооцон үзэж, өдөр улирал, жилийн зүй тогтол, 12 жилийн тогтол, жарны зүй тогтол зэргийг эргэх холбоогоор нь таниулбал тархины алдааг засдаг. Энэ нь цаг үргэлж иймээрээ байгаад байж болохгүй ээ, өнөөдрийн хийсэн үйлийн үр чинь нэг л өдөр төлөгдөх ёстой юм гэдгийг нар мандаад жаргаж байгаа нэг өдрийн зүй тогтол, өвс ургаад хагдарч байгаа улирал, жилийн зүй тогтол зэргээр таниулан мэдүүлдэг гэсэн үг юм. Хувиа хичээгээд ээжийгээ гомдоосон бол нэг л өдөр ээж нь байхгүй болно гэдгийг жарны буюу нэг хүний амьдралын мөчлөгөөр тооцон ойлгуулах юм. Мөн амьтантай ойр байлгаж, зүрх сэтгэлийг нь дэвтээж өгөхгүй бол тэд хүчтэй дарангуйлагчид болдог. Харин амьтантай ойр байлгаж, зөөлөн нинжин сэтгэлтэй болговол ойр орчимдоо аюулгүй болдог. Нинжин байж чадвал тэр чанар нь зүрх сэтгэл болоод совин буюу сэтгэлээрээ мэдрэх чанарыг нь нэмэгдүүлдэг. Совин талыг нь илүү хөгжүүлснээр мухардлаас авардаг. Үгүй бол энэ төрлийн хүмүүс хүнийг зольж, эд мөнгө, баялаг, түүнийг олж болох эрх мэдэл рүү тэмүүлэн, ямар ч хамаагүй аргаар авч чаддаг аймшигтай хүн болдог. Бид одоо ч тийм хүмүүсийг бодитоор харж байгаа. Тэднийг бид аливаа ажлыг чадварлаг хийдэг тэр чанарыг нь илүү үнэлээд, аймшигтай шуналыг нь “худлаа, үнэн, тэгсэн, тэгээгүй” гэж хайцаалсаар л байгаа билээ.
Энэ хүрдний мөн чанар ЧИН СЭТГЭЛ боловч, хүрд нь гэмтэл ХАМГИЙН СЭТГЭЛГҮЙ НЭГЭН болох тул анхаарууштай.
Ц.Мядагмаа
Ашигласан ном: Домчийн судар, Монгол Товчион түүхийн тайлал
Comments
Post a Comment