Skip to main content

Dichotomia буюу дихотоми гэж юу вэ?

Эрхэм уншигч таньтай мэндчилж байна. Хамгийн эхний постоор блогын нэр болон түүн дор бичигдэх бичвэрүүдийн утга санааг товчхон илэрхийлсэн товч удиртгал оруулахаар шийдсэн минь энэ билээ...

James R. Eads and Chris McDaniel | Illusions in gif | Tutt'Art@ | Pittura * Scultura * Poesia * Musica |

Dichotomia нь грек гаралтай бөгөөд монголчилбол хоёр хэсэгт хуваах гэсэн утгатай. Төрөл ойлголтын багтаамжаас өөрийн сонирхож буй судлагдахууныг ялган үзэж, түүнийхээ зөрчилт ойлголтыг үүсгэх замаар хоёр хуваах үйлдлийг дихотоми гэдэг. Нэг ёсондоо хорвоо дээрх бүх зүйлд агуулагддаг инг янг чанар шиг, сайн муу, сайхан муухай, орших эс орших хэмээн хуваадаг хүний тархины үйлийг нэрлэсэн нэр томьёо. Тиймдээ ч энэхүү блогоор дамжуулан админ миний бие өөрийн тархины үйл ажиллагааны үр дүн болох зөрчилдөөнөөс эхлүүлээд дээд ухамсар, жинхэнэ хүч чадал хүртэл хамаарагдах сэдэв агуулгыг хөндөх юм. Тайван тогтвортой үед дотоод дуу хоолойн хэлсэн үгс, магад эго мөн чанар хоёрын тулаан, эсхүл хэн нэгэн хүний үнэт дамжуулалт, цаашлаад шинэ үнэрийг нь авсан номын үнэт мэдлэгийн талаар ч байж болох юм. Эдгээрийг нэгтгэж зангидах гол агуулга нь хүний дээд бие, хязгааргүй дотоод хүч чадлын талаарх гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусад блогоос ялгарах зүйл нь гагцхүү энэ учир хэн бүхний сэтгэл оюунд таарахгүй байх нь олонтоо гэдгийг таамагласан болно. Ийнхүү цаашид орох бичвэрүүдтэй хамт байж, санал бодлоо харамгүй хуваалцахыг хүсье. 

Comments

Popular posts from this blog

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН

Тэр баруун зүүн хэсэгтэй. Хатгаж өвдөхөөр нь эм ууж, доргивол бариулна. Миний толгой мөн хэрнээ заримдаа биш ч юм шиг. Тэр үнэхээр ойлгомжгүй. Гэнэт шинэ гайхалтай санаа олоод ирдэг ч удалгүй бүтэхгүй гээд тэр чигт нь орхидог. Ямар сайндаа аль багаасаа "Толгойгоо мартаад ирэхгүй яасан юм бэ" гэж хэлүүлээгүй хүн үнэндээ цөөхөн.  Саяхан даа, нэг фб найз маань гадаадад насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийг мэргэжилтнүүд арын тархи нь урд тархинаасаа илүү хөгжсөн гэж дүгнэсэн байдаг тухай бичсэн байсан юм. Энэ үнэний ортой, ортойгоор барах уу, үнэн байж мэдэх юм гэсэн бодол өмнө уншиж байсан номын мэдээлэлтэй холбогдон төрсөн билээ... Сарын өмнө л “Хүмүүс яагаад ийм аймшигтай гэмт хэрэг хийнэ вэ? Хүчирхийлэлтэй киноноос боллоо” гэж халаглан бичиж байсныхаа үндэслэлтэй байж болох шалтгааныг олчихоод та бүхэнтэй хуваалцаж байна. Сэдвийн маань гол зүйл нь УРД (ИХ) ТАРХИ болон АРД (АРЫН) ТАРХИ юм. Гэхдээ анагаахын шинжлэх ухааны талаас нь тархины хэлбэр хэмжээ, жинг нь биш, бас өнө...