Skip to main content

Ерөөлөөр учрагсад


Хүн бүр амьдралынхаа он жилүүдэд дөрвөн төрлийн хүнтэй ерөөлөөр учрах боломжтой байдаг. Тэдгээрх хүмүүс нь:
1. Зүрх сэтгэлийн шархыг тань эдгээн аниулагч ачтан:
Тийм хүнтэй учрахад цаг, ерөөл хоёр нь зэрэг бүрэлдсэн байдаг. Ийм хүмүүс танд тохиолдож буй зовлон бэрхшээлийг хэдийнээ туулаад үзчихсэн, танд хэцүү байдлаас гарахад чинь туслах хүмүүс.  Яг л хэн нэгний тус дэмгүйгээр өндийхгүй болоод сөхөрчихсөн байхад гэнэт л гарч ирээд өргөн тэтгэж, ирээдүйн зам мөрийг чинь засаж өгөх ачтан юм.  Цаг нь болоод учрахад та зөнгөөрөө түүнийг таних болно. Итгэж найдаад хамт алхахад урт замыг бартаагүй давахад чинь туслах болно. 

2. Урьд насны ерөөлөөр учрагсад: 
Нүд ирмэхийн зуур танилцаж дотносоод насан туршдаа нөхөрлөх нэгэн байдаг шүү дээ. Тэд чинь. Магадгүй тэдэнтэй нөхөрлөх, хамт байх нь дандаа амар хялбар байхгүй ч байж мэднэ.  Гэвч чиний хамаг л нууцыг мэддэг, чамайг шударгаар шүүмжилдэг, чи бүхнээ итгэж хэлдэг, түүнтэй байхдаа л өөрийнхөөрөө байдаг тэр л хүн чинь. Ихэвчлэн ийм хүмүүстэй амрагийн харилцаатай болохоосоо илүү андын тангарагтай болдог байна. Ийм найз нөхдөө битгий алдаарай. Сэтгэлийн толийг ч бас өнгөлж зүлгэж байх хэрэгтэй шүү.

3. Үйлийн үрээр учрагсад:
Ерөнхийдөө ийм хүмүүстэй учрах, харилцах зовлонтой байдаг. Тэглээ гээд тэднээс татгалзах хэрэггүй. Харин тэднээс өөрийгөө олж харах хэрэгтэй.  Тэдний гаргаж буй төвөгшөөм авир бүхэн нь өөрийн чинь нууж далдлах, үгүй хийхийг хүсдэг чанарууд байж мэднэ.  Ийм хүмүүсийг хайрла, тэдэнд өгөөмөр ханд, өөрийнхөө аминч занг жаахан ч гэсэн хаяж сур. Өөрийгөө оронд нь тавиад үзэхэд л туслах хэрэгтэй юм гэж танд ойлгогдоно. Ирэх насныхаа үйлийн үрийг төдий чинээ нимгэлнэ гэсэн үг юм. 

4. Ихэр дөл:
Энэ төрлийн хүмүүс нь  зүрх сэтгэлийн ихэр чинь юм.  Нэг тийм хүмүүс байдагдаа ярьж хэлэхгүй ч харцаараа ойлголцож болдог, нэгнийхээ хэлсэн өгүүлбэрийг нөгөө нь хэлж дуусгаж чаддаг. Саяхан учирсан ч үргэлж хамт байсан мэт санагддаг хүмүүс. Ийм хүмүүстэй аль болох л хамт байхыг хичээ. Харин үнэнч байхаа мартав даа. Ийм хүмүүсийг гомдоож хагацвал зүрх сэтгэл чинь өрөөсөн даль жигүүрээ алдсан мэт л болно. 

Орчуулсан: Н.Нарантуяа
Эх  сурвалж: https://simplecapacity.com/?s=2017+04+24

Comments

Popular posts from this blog

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН

Тэр баруун зүүн хэсэгтэй. Хатгаж өвдөхөөр нь эм ууж, доргивол бариулна. Миний толгой мөн хэрнээ заримдаа биш ч юм шиг. Тэр үнэхээр ойлгомжгүй. Гэнэт шинэ гайхалтай санаа олоод ирдэг ч удалгүй бүтэхгүй гээд тэр чигт нь орхидог. Ямар сайндаа аль багаасаа "Толгойгоо мартаад ирэхгүй яасан юм бэ" гэж хэлүүлээгүй хүн үнэндээ цөөхөн.  Саяхан даа, нэг фб найз маань гадаадад насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийг мэргэжилтнүүд арын тархи нь урд тархинаасаа илүү хөгжсөн гэж дүгнэсэн байдаг тухай бичсэн байсан юм. Энэ үнэний ортой, ортойгоор барах уу, үнэн байж мэдэх юм гэсэн бодол өмнө уншиж байсан номын мэдээлэлтэй холбогдон төрсөн билээ... Сарын өмнө л “Хүмүүс яагаад ийм аймшигтай гэмт хэрэг хийнэ вэ? Хүчирхийлэлтэй киноноос боллоо” гэж халаглан бичиж байсныхаа үндэслэлтэй байж болох шалтгааныг олчихоод та бүхэнтэй хуваалцаж байна. Сэдвийн маань гол зүйл нь УРД (ИХ) ТАРХИ болон АРД (АРЫН) ТАРХИ юм. Гэхдээ анагаахын шинжлэх ухааны талаас нь тархины хэлбэр хэмжээ, жинг нь биш, бас өнө...

Dichotomia буюу дихотоми гэж юу вэ?

Эрхэм уншигч таньтай мэндчилж байна. Хамгийн эхний постоор блогын нэр болон түүн дор бичигдэх бичвэрүүдийн утга санааг товчхон илэрхийлсэн товч удиртгал оруулахаар шийдсэн минь энэ билээ... Dichotomia нь грек гаралтай бөгөөд монголчилбол хоёр хэсэгт хуваах гэсэн утгатай. Төрөл ойлголтын багтаамжаас өөрийн сонирхож буй судлагдахууныг ялган үзэж, түүнийхээ зөрчилт ойлголтыг үүсгэх замаар хоёр хуваах үйлдлийг дихотоми гэдэг. Нэг ёсондоо хорвоо дээрх бүх зүйлд агуулагддаг инг янг чанар шиг, сайн муу, сайхан муухай, орших эс орших хэмээн хуваадаг хүний тархины үйлийг нэрлэсэн нэр томьёо. Тиймдээ ч энэхүү блогоор дамжуулан админ миний бие өөрийн тархины үйл ажиллагааны үр дүн болох зөрчилдөөнөөс эхлүүлээд дээд ухамсар, жинхэнэ хүч чадал хүртэл хамаарагдах сэдэв агуулгыг хөндөх юм. Тайван тогтвортой үед дотоод дуу хоолойн хэлсэн үгс, магад эго мөн чанар хоёрын тулаан, эсхүл хэн нэгэн хүний үнэт дамжуулалт, цаашлаад шинэ үнэрийг нь авсан номын үнэт мэдлэгийн талаар ч байж болох юм. ...