Skip to main content

Posts

Showing posts from December, 2017

Випашяна бясалгалын танилцуулга

Админ миний бие энэ удаад өөрийн шамддаг бясалгалыг та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэлээ. Энэ бол Випашяна юм. Монгол улсад 1997 онд байгуулагдсанаас хойш 20 жилийг үдэж байна. "Монголын Випашяна бясалгагчдын клуб" групп хуудас нь өдгөө 10 мянган бясалгагчид, сонирхогчтой. Миний мэдэхээр жил бүрийн хаврын дулаанаас намрын сүүл хүртэлх хугацаанд олон түмэн хүн цугласан хэрнээ нам гүм байдаг ганц л газар бий. Тэр нь Дхамма Махаана төв.  Өөр хаана ч тийм байхгүй биз ээ. Тэнд хэн нэгэн ямар нэгэн шашны суртал ухаалгад итгэсэндээ бус эрт цагт хааны агь хэмээгддэг байсан бурхан багшийн гэгээрсэн аргыг өөрийн биеэр хэрэгжүүлэхээр очдог нь илэрхий. Тэнд лам, бөө, христ, загалмайтан, исламын шашинтай хүнтэй хүртэл тааралдах нь энгийн зүйл юм. Шашин эс шүтдэг нь ч ихээхэн зорьдог. Мөн гадны улсуудаас хүртэл зорьж ирэх нь олон. Учир нь Випашяна бол дээрх олон төрлийн хүмүүсийн гэгээрсэн практик арга юм. Та ч би ч адил тэгш хэмжээгээр амар амгаланг хүртэх эрхтэй. Тэрхүү эрхээ мартс...

Ерөөлөөр учрагсад

Хүн бүр амьдралынхаа он жилүүдэд дөрвөн төрлийн хүнтэй ерөөлөөр учрах боломжтой байдаг. Тэдгээрх хүмүүс нь: 1. Зүрх сэтгэлийн шархыг тань эдгээн аниулагч ачтан: Тийм хүнтэй учрахад цаг, ерөөл хоёр нь зэрэг бүрэлдсэн байдаг. Ийм хүмүүс танд тохиолдож буй зовлон бэрхшээлийг хэдийнээ туулаад үзчихсэн, танд хэцүү байдлаас гарахад чинь туслах хүмүүс.  Яг л хэн нэгний тус дэмгүйгээр өндийхгүй болоод сөхөрчихсөн байхад гэнэт л гарч ирээд өргөн тэтгэж, ирээдүйн зам мөрийг чинь засаж өгөх ачтан юм.  Цаг нь болоод учрахад та зөнгөөрөө түүнийг таних болно. Итгэж найдаад хамт алхахад урт замыг бартаагүй давахад чинь туслах болно.  2. Урьд насны ерөөлөөр учрагсад:  Нүд ирмэхийн зуур танилцаж дотносоод насан туршдаа нөхөрлөх нэгэн байдаг шүү дээ. Тэд чинь. Магадгүй тэдэнтэй нөхөрлөх, хамт байх нь дандаа амар хялбар байхгүй ч байж мэднэ.  Гэвч чиний хамаг л нууцыг мэддэг, чамайг шударгаар шүүмжилдэг, чи бүхнээ итгэж хэлдэг, түүнтэй байхдаа л өөрийнхөөрөө байдаг тэ...

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...