Skip to main content

Ухамсрын гурван хэсэг

Шинэ өдрийн мэнд. Энэ удаагаар Харалд Весбэхэрийн Билгийн мэлмийгээ нээхүй номын хэсэг болох хүний ухамсрыг энэ хүний туршлага хэрхэн хуваасныг толилуулъя. Юуны өмнө Харалд Весбэхэрийг  товчхон танилцуулах нь зөв болов уу.

Тэрээр гэр бүлийн уламжлалаар Христийн шашинтай нэгэн бөгөөд гүн сүсэг бишрэлтэй болж өссөн. АНУ-ын 48 мужаар аялж хорвоогийн олон сайхан гайхамшигтай зүйлтэй учирсан ч бүх тохиол учрал өрнөлүүдийг зүгээр энгийн биш гэдгийг гайхан түүний дотоод сэтгэл , аль эсвэл гадаад орчны нөлөө юу гэдгээс эхлүүлээд олон зүйлд эрэл хайгуул хийж эхэлсэн байна. Цаашлаад өөрийнхөө огт ойлгодоггүй байсан ер бусын паранормал чадамж зэргийг таньж мэдэн хөгжүүлсээр бусдад өөрийн замнасан зам мөрийнхөө тухай ярьж, тэдэнд далд ертөнц рүү харж сурах, өөрийн гэсэн арга замаа олоход нь урам зориг өгч туслах мөрөөдөлдөө хөтлөгдөж, Роберт Монро, Даскалос зэрэг хүмүүстэй нөхөрлөн хөгжил дэвшил нь улам их ахицтай явсаар 25 жилийн дараа өөрийн туршлагыг бусдад түгээж эхэлжээ. Түүнийх нь нэг илрэл болох Билгийн Мэлмийгээ нээхүй номын нэг хэсэг ийнхүү таньд хүрэх гэж байна.

Бидний ухамсрын гурван хэсэг
Digital Illustrations in the Paper Cut Style by Eiko Ojala1. Ego буюу Би ч гэж нэрлэдэг Оршихуйн ухамсар бол тодорхой бүтээлч санаануудыг илтгэхийг оролдож байдаг, хүртэн мэдрэх, шийдвэр гаргах түвшин бөгөөд үүнийгээ бид дураараа ашигладаг.
Өөрсдийн хувийн бодгаль чанар хэмээн хүртэн мэдэрдэг энэхүү ухамсар маань бидний хэлбэр дүрс, бие махбодь, түүний мэдрэхүйтэй адилссан, өөрсдийн маань нэг хэсэг юм. Түүнийг ухамсрын бусад хэсэг тээж явдгийг тэрээр ухаарахгүй бөгөөд тэдэнтэй шууд холбогдох гарц ч үгүй болсон байдаг. Тэдгээр нь түүний хүртэн мэдрэхүйн босгоны доод хэсэгт орших учир эдгээр түвшний мэдрэхүйн болон цогцлоон бүтээх чадварын аль алиныг ашиглаж чаддаггүй юм. Тиймээс эдгээр түвшнийг далд ухамсарлагдах түвшин гэж нэрлэдэг боловч хоорондоо маш ялгаатай шинж чанарыг агуулдаг байна.
2. Би нь далд ухамсрыг хүртэн мэдрэхгүй. Далд ухамсар Би-г тодорхой хэмжээгээр тэтгэж байдаг боловч Би нь далд ухамсрын оршиж буйг мэддэггүй. Энэ нь амьдралын төлөө зориуд санаа тавьж, дээд ухамсрын үлдсэн хэсэгтэй холбоотой байдаг түүний нөгөө нэг хэсэг юм. Далд ухамсрыг янз бүрийн давхарга буюу чанараар ангилан хуваах боломжтойгоос гурав нь бидэнд онцгой сонирхолтой юм:


  • Бидний бие махбодийн хувьд амьдрах төрөлхийн чадвар болдог, ухамсрын маань чанар чансаа- зөн совингийн давхаргыг бид төрөлхөөс эзэмшиж байдаг нь далд ухамсрын үндэс суурийг бүрдүүлнэ. Зөн совингийн нэг чадвар нь бие махбодио бүрэн бүтэн байлгах, анагааж эдгээх явдал бөгөөд үүнийг дотоод эмч гэж нэрлэж болох юм. Бидний дотоод дахь эмч буюу анагаагч нь бие махбодь ямар бүтэцтэй, биеийн байдал нь ямар ч төлөвт бай хамаагүй, эдгээж хэвийн байдалд  нь оруулахын тулд юу хийх ёстой зэрэг биеийн талаарх бүхнийг мэдэж байдаг. Биднийг эхийнхээ хэвлийд бүрэлдэн бий болсон үеэс хойш ухамсрын маань хүртэн мэдрэх хэсэгт юу юу болсныг бүгдийг хадгалсан төгс ой санамж бол зөн совингийн маань өөр нэг чадвар юм. Зарим нэг маань ой муутай мэт санагдаж байвал тэр нь хадгалах чадвартаа бус, мэдээллийг эргэн санах чадварт л асуудал байна гэсэн үг. Бид оршихуйн ухамсар, далд ухамсрын хоорондох босгыг хэр хэмжээгээр давах чадвартай болон сэтгэл мэдрэмж дотроо хадгалагдсан мэдээлэлд хүрэх чөлөөт гарц олж авахаас аливааг эргэн санах, дурсах чадвар маань шалтгаалдаг. Зөн совингийн гурав дахь чадвар нь гоц мэдрэхүйн болон бусдын бодлыг унших чадавхи оршдог бөгөөд түүнийг ихэвчлэн зургаа дахь мэдрэхүй гэж нэрлэдэг. Энэ чадвар орон зай, цаг хугацаанаас халин гарч, тэр ч байтугай махан биеэс гадуур аливааг мэдрэх боломжтой.
  • Зөн совингийн дээд талд бидний утга төгс амьдралыг авч явдаг, ухамсрын нэг чанар үндсэн бие хүний давхарга байрладаг. Тэрээр яаж, юуны төлөө амьдрахыг бидэнд хэлж өгдөг. Амьдралын хэв маяг, зорилго маань тэнд л хадгалаастай байна. Түүнийг мөн энэ амьдралдаа илтгэх гэж буй бүтээлч санаа бодлыг маань бидэнд таниулдаг хүсэл мөрөөдлийн давхарга ч гэж нэрлэж болох юм. Бидний үндсэн бие хүн маш өвөрмөц бөгөөд хүн бүрийн хувьд өөр байдаг. Энэ давхарга бол биднийг зөвхөн амьд явахад тусалдаг бус харин амьдралыг маань утга учиртай болгож, хүсэл зоригийг маань тодорхойлдог юм.
  • Зөн совингийн энэ давхаргыг захиран байрлах далд ухамсрын нууранд хувь хүн бүрийн түүх намтрын бүх мэдээлэл хадгалагдан, амьдралаа цогцлоон дэвжээхэд нь нэг төрлийн удирдамж болдог. Мэдээллийн энэ нуурын зонхилох хэсэг нь амьдралын эхний гурав, дөрвөн жилд бүрэлдэн тогтож, ертөнцийг үзэх үзэл бодлыг маань зааж өгч байдаг. Тэрээр бид хэн болох, энэ бодит байдал ямар байгаа, түүнтэй бид хэрхэн харьцах талаар бидэнд хэлж өгнө. Бид гаднаас юуг хуулбарлаж авсан, үнэн хэрэгтээ бид юу болох, мөн чанарт маань юу тохирохыг таньж мэдэхэд заримдаа бэрхшээлтэй байдаг учраас бидний үндсэн бие хүний давхаргад эдгээр агуулга тэр бүр таараад байдаггүй нь өөрсдийгөө олж авах эрэл хайгуулыг хүндрүүлдэг юм.
3. Дээд ухамсар бол эцэст нь бидний анх үүссэн тухайлбал зүүдний ертөнц, астрал ертөнц эсвэл дотоодод маань орших цаг хязгааргүй бодит байдлыг бусад олон янзын болон сэтгэл санаатай холбож өгдөг ухамсрын үлдсэн хэсэг тэр чигээрээ юм. Орон зай, цаг хугацаанд биеэр үзэж туулсан бодит байдалд чиглэгдээгүй, төвд байрлаагүй ухамсрын энэхүү бусад хэсгийг бид голдуу өөрсдийн Би-гээр дамжуулан хүртэн мэдэрдэг. Бидний дээд ухамсар бүхий л хэмжээсээр илэрдэг бөгөөд оршихуйн ухамсрын Би ч мөн нойрондоо босч явдаг, эсвэл үзэж мэдрэхийн тулд ухамсрын өөрчлөгдсөн төлөв байдалтайгаар тийш зүглэдэг байна. Бид сэрүүн төлөвтөө бодит байдлыг бараг зөвхөн мэдрэхүйн эрхтнүүд дээр түшиглэн хүртэн мэдэрдэг жижигхэн, сэргэг Ego буюу Би гэдгийг мэднэ. Энэ нь бид ихэнхдээ яагаад, ямар бүтээлч санаа илрэлээ хайж байдгийг буюу өөрөөр хэлбэл үнэндээ бид хэн болох, амьдралдаа ямар зорилгод хүрэхийг эрмэлздэг, тэдгээрт яаж хүрэх боломжтой зэргийг бидэнд хэлэх гээд буй далд ухамсрынхаа, ялангуяа үндсэн бие хүний хүсэл эрмэлзэлийг мэддэггүйн шалтгаан мөн. Биднийг сайн сайхан, найдвартай амьдруулах эрмэлзэлтэй байдаг зөн совингийн эрч хүчийг ч бид мөн адил ховорхон мэдэрдэг. Дотоод эрч хүчтэйгээ хамтрахын оронд бид өөрсдийгөө хорьчихоод, далд ухамсрын нууранд хуримтлагдсан гадны нөлөөг дагадаг. Хүсэл мөрөөдөл, авъяас чадвараа дагахын оронд бид: Үүнийг хийдэггүй, харин үүнийг хийдэг юм. Ертөнц бол ийм юм. Орчин тойрон маань надаас шаардаж байгаа болохоор би ийм байдлаар биеэ авч явах нь зүйтэй. Энэ нь сайн, тэр нь муу гэх зэргээр хуучин дадал зуршилаа чухалд тооцдог. Бид гадаад мэдрэхүйдээ л бүхнийг даатгачихаад дотоод мэдрэхүйгээ мартаж орхисоноос амьдралыг маань төлөвшүүлж байх ёстой үндсэн бие хүн болон бүтээлч санаа бүхий л амьдралын хүсэл зорилгоо мэдрэхээ болидог. Гэхдээ бидний Би-г шөнө унтаж байхад сэтгэл санаа маань дээрх зүйлийг бидэнд дахин сануулж, зөв замд нь оруулахыг оролдож байдаг. Ийм тохиолдолд бид астрал ертөнц, зүүдний ертөнц, зэрэгцэн оршихуй болон ашид мөнхийн ертөнц рүү умбан орж, дан ганц сэрүүн үеийн мэдрэхүйгээ өрөөсгөл дагахаас татгалзан, үзэж мэдэх тойргоо томсгохыг зорино. Шөнө бүр бид дээд ухамсар руугаа шумбан ордог боловч оршихуйнхаа энэхүү томоохон хэмжээсээс алс байж, сэрүүн үеийн ухамсраараа өдөр тутмын бодит байдалдаа автсанаас болж сэргээн санах үйлээ түлхэн ухраадаг учир аялалаа эргэн санах нь ховор байдаг. Хэрэв бид мэдрэхүйгээ дахин өргөтгөж сурвал, оршихуйнхаа бусад хэмжээс рүү зориуд нэвтрэн орж, тэнд буй нөөц боломжийг ашиглах чадвартай болно. Ийнхүү өнгөрсөн, ирээдүйгээ харж, энэ амьдралд физик биеэрээ байхаа болисон, эсвэл энд хараахан тааралдаж байгаагүй ирээдүйн хүмүүстэй уулзах болно. Бид улмаар өнгөрсөн үеийнхээ нөлөөллөөс хялбархан ангижирч, бие хүнийхээ цөм бүрэлдэхүүнийг илрүүлэн, тээж яваа хүсэл зорилгодоо нийцүүлэн өөрийгөө боловсруулж, эрүүл энх, сэтгэл дүүрэн, аз жаргалтай амьдралд хүрэх болно.

Comments

Popular posts from this blog

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН-2

Өмнөх бичвэрээс анзаарсан бол “авир тархинд болхи, залхуу, бардамнал, шантрал, атаархал, тогтворгүй байдал гэсэн авируудыг тус тусад нь хариуцдаг 6 ХҮРД байдаг” гэж бичсэн байсныг санаж байгаа биз ээ. Эдгээр авируудыг өдөөснөөр хүний авир тархи илүүтэй идэвхжиж, айдас, эргэлзээ, уур бухимдал, алив муу муухайг зүрх сэтгэл, тархи оюунд өөгшүүлэн бодуулж, хийх үйлдэл, хөгжин дэвшихүйд дөнгө болж байдаг гэдэг. Тэгвэл авир тархиа идэвхжүүлэхгүйгээр дарах арга нь УРД ТАРХИА хөгжүүлэх, сайтар ажиллуулах юм. Энэхүү бичвэртээ УРД буюу ИХ ТАРХИНЫ тухайд мөн ХҮРД гэдэг ухагдахуунаар тайлбарлан бичих болно. Шинжлэх ухаанд хүний хөдөлгөөн, сэтгэн бодох үйл ажиллагааны гол хэсэг, рефлекст үйл ажиллагааг их тархины дээд гадна давхарга хариуцдаг гэж бичсэн байдаг юм билээ. Тэгвэл одоо миний бичих ТИТЭМ буюу ОРОЙН ХҮРДний байршил яг л тэнд, “гавлын чанх оройд, их зулайд байрладаг энэхүү хүрд нь хүний үг яриа, үйлдэл хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хариуцсан байдаг” гэсэн нь шинжлэх ухаанаар тодорхойлс...

Аюурвед

Энэ нэг юм юу ч хамаагүй хамж идээд таргалахгүй, би ус уусан ч таргалаад байна гэдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Аюурвед гэж сонссон хэр нь яг таг юу гэдгийг нь мэдэхгүй хүн олон. Энгийнээр тайлбарлахад ердөө л байгалийн хууль юм. Бидний махан бие байгалийн бүтээл. Гайхамшиг нь дийлдэхгүй том механизм. Нэг ёсондоо олон галактик ертөнцүүд бидний дотор ухаалаг системээр зохицон амьдарч буй гэхэд болох юм. Энэ нэг ёсны физикийн хичээл юм. Энергийн тухай л яригдах сэдэв учир. Энэтхэгийн ведийн гүн ухаан, Хятад Солонгосын инь-янг онол, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдэд л үндэс суурь болгон авч үздэг нийтлэг үзэл бөгөөд худал зүйлгүй хөдөлшгүй байгалийн хууль юм. Хүний энергийн шинж чанар буюу энерги хэр зэрэг нөөцөлдөг, нөөцөлснийгөө хэр зэрэг зарцуулдаг, буцаагаад хэрхэн нөхөж чаддаг зэрэг шинжүүдээр 7 ангилан тодорхойлно. Үүнд: 1. Альфа хүн /alpha/     Питта доша /pitta dosha/     Ус ба галын элемент 2. Бета хүн /beta/     Капха д...