Skip to main content

Posts

Showing posts from November, 2017

Ухамсрын гурван хэсэг

Шинэ өдрийн мэнд. Энэ удаагаар Харалд Весбэхэрийн Билгийн мэлмийгээ нээхүй номын хэсэг болох хүний ухамсрыг энэ хүний туршлага хэрхэн хуваасныг толилуулъя. Юуны өмнө Харалд Весбэхэрийг  товчхон танилцуулах нь зөв болов уу. Тэрээр гэр бүлийн уламжлалаар Христийн шашинтай нэгэн бөгөөд гүн сүсэг бишрэлтэй болж өссөн. АНУ-ын 48 мужаар аялж хорвоогийн олон сайхан гайхамшигтай зүйлтэй учирсан ч бүх тохиол учрал өрнөлүүдийг зүгээр энгийн биш гэдгийг гайхан түүний дотоод сэтгэл , аль эсвэл гадаад орчны нөлөө юу гэдгээс эхлүүлээд олон зүйлд эрэл хайгуул хийж эхэлсэн байна. Цаашлаад өөрийнхөө огт ойлгодоггүй байсан ер бусын паранормал чадамж зэргийг таньж мэдэн хөгжүүлсээр бусдад өөрийн замнасан зам мөрийнхөө тухай ярьж, тэдэнд далд ертөнц рүү харж сурах, өөрийн гэсэн арга замаа олоход нь урам зориг өгч туслах мөрөөдөлдөө хөтлөгдөж, Роберт Монро, Даскалос зэрэг хүмүүстэй нөхөрлөн хөгжил дэвшил нь улам их ахицтай явсаар 25 жилийн дараа өөрийн туршлагыг бусдад түгээж эхэлжээ. Түүнийх нь н...

Dichotomia буюу дихотоми гэж юу вэ?

Эрхэм уншигч таньтай мэндчилж байна. Хамгийн эхний постоор блогын нэр болон түүн дор бичигдэх бичвэрүүдийн утга санааг товчхон илэрхийлсэн товч удиртгал оруулахаар шийдсэн минь энэ билээ... Dichotomia нь грек гаралтай бөгөөд монголчилбол хоёр хэсэгт хуваах гэсэн утгатай. Төрөл ойлголтын багтаамжаас өөрийн сонирхож буй судлагдахууныг ялган үзэж, түүнийхээ зөрчилт ойлголтыг үүсгэх замаар хоёр хуваах үйлдлийг дихотоми гэдэг. Нэг ёсондоо хорвоо дээрх бүх зүйлд агуулагддаг инг янг чанар шиг, сайн муу, сайхан муухай, орших эс орших хэмээн хуваадаг хүний тархины үйлийг нэрлэсэн нэр томьёо. Тиймдээ ч энэхүү блогоор дамжуулан админ миний бие өөрийн тархины үйл ажиллагааны үр дүн болох зөрчилдөөнөөс эхлүүлээд дээд ухамсар, жинхэнэ хүч чадал хүртэл хамаарагдах сэдэв агуулгыг хөндөх юм. Тайван тогтвортой үед дотоод дуу хоолойн хэлсэн үгс, магад эго мөн чанар хоёрын тулаан, эсхүл хэн нэгэн хүний үнэт дамжуулалт, цаашлаад шинэ үнэрийг нь авсан номын үнэт мэдлэгийн талаар ч байж болох юм. ...